Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ?
Өдөр бүр нэг хэвийн ажил хийдэг бидний хувьд шинэ зүйл рүү анхаарал төвлөрүүлэх боломж улам хомсдсноор ой тогтоолт, анхаарал төвлөрөлт суларч, зарим зүйлс бүр ойлгомжгүй мэт санагддаг болох нь бий. Ийм зүйлтэй учрахгүйн тулд уураг тархиа байнга дасгалжуулж байх нь чухал.
Уураг тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх дасгалууд
1.Шинэ хүрээлэл:Хэзээ ч очиж байгаагүй улс орон, эсвэл маш ховор ордог газар очиж бай. Энэ нь магадгүй шинэ цэцэрлэгт хүрээлэн, эсвэл өөр дүүрэгт байдаг үнэт эдлэлийн дэлгүүр байж болно.
2.Шинэ үнэр:Эфирийн тостой болон дурын тансаг үнэртний тансаг жижигхэн флаконууд худалдаж ав. Өглөө бүр сэрэнгүүтээ шинэ үнэрийг үнэрт.Энэ нь таны тархийг сэргээхэд нөлөөлнө.
3.Аньсан нүд: Үдэш гэртээ гэрэл дэнлүү асаалгүйгээр өрөөний дотуур өөрийн ой санамжаараа алхал. Энэ дасгал нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлнэ.Мөн шүршүүрт орохдоо нүдээ аньж болно.Та харахгүй байгаа учир бусад эд эрхтэний тань мэдрэмж эрс идэвхждэг.
4.Ажил хийдэггүй идэвхгүй байдаг гараараа шүдээ угаа. Хэрэв та солгой бол баруун гараараа гэсэн үг.
5.Хувцасны шүүгээнд буй зүйлсийг шинэчлэх /Шинэ хувцас авах/: Янз бүрийн хувцас өмсөж турш.Хувцаснаас хамаарч хүний зөвхөн мэдрэмж төдийгүй сэтгэх хэлбэр ч өөрчлөгддөг болохыг эрдэмтэд аль эрт баталсан.
6.Брайлийн үсэг унших /Хараагүй хүмүүст зориулсан унших бичгийн систем/ болон гарын хөдөлгөөний хэл эзэмших: Брайл шрифт, дохионы хэлийг эзэмших нь хэцүү ч, тэмтэрч унших, гараараа ярилцах нь таны мэдрэмжийг маш сайн задалж өгдөг.Үндсэн хэллэгүүд, дүрсийг тогтоож, мэндлэх, энгийн хариулт өгөх зэргийг эзэмш.
7.Шинэ замаар явах: Ажилдаа, дэлгүүр лүү танил биш замаар яв.Хэдийгээр шинэ зам хол, урт байсан ч бүү шантар.Энэ нь тархины ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй, гоолиг байхад тань туслах болно.
8.Өөртөө итгэлтэй байх: Өөртөө бүрэн итгэлтэй байж сур.Таны сайн мэдэхгүй ажлыг санал болгоход зөвшөөр.Юу хийхээ тодорхой мэдэхгүй байхад тархи маш хурдан идэвхжиж дадлагаждаг.
9.Стандартын бус хариулт өгөх: Стандарт асуултанд стандарт бус хариулж бай, хааяа “Сонин юу байна”? гэсэн асуултанд ч янз бүрийн байдлаар хариул, нэгэн хэв шинжийн стереотил хариулт болох “юмгүй” гэх мэт хариултаас татгалз.
10.Мөнгөн зоос: Янз бүрийн мөнгөн зоосыг гартаа атгаж, тэмтэрч ялгаж сур.Ямар нэгэн зүйл хүлээж байгаа үедээ ч хийж болно шүү дээ.Цаг хугацаа ч хурдан өнгөрнө. хүлээлт ч таны тархинд үр дүнтэй тусна.
11.Шинэ сэтгүүл: Анхаарч сонирхдоггүй байсан сэтгүүл, сонинг авч унш. Жишээлбэл:та загвар сонирхдог байсан бол эдийн засгийн чиглэлийн сэтгүүл эргүүлж үз.Бусад орны тухай, аялалын талаар уншиж судал.Амьтан , байгалийн тухай ч байж болно.Заавал шинэ зүйлийг гүнзгий сонирхох биш хааяа , хааяа унших сэдвээ өөрчилж байх нь ашигтай байдаг.
12.Дуугүй телевиз үзэх:Зурагтныхаа дууг хааж дүрсийг ажиглаж үз.Юун тухай ярьж буйг тааж ярь.Найзуудтайгаа энэ дасгалыг хийвэл илүү хөгжилтэй, сонирхолтой байх болно.
13.Төрөл бүрийн амралт: Хэрэв та амралтын өдрүүдээ ихэнхдээ хотод өнгөрүүлдэг бол дараагийн удаа хөдөө яв.Хөгжим сонсох дургүй бол хөгжмийн концерт, дуурь үз.Та маш сайхан мэдрэмж авах болно.Таалагдахгүй ч гэсэн дараа нь явж болно шүү дээ.
14.Шинэ хэмнэлд орох: Энэ дасгалыг амралтын өдрөөр хий.Та хэрэв бүх зүйлийг их удаан хэмнэлээр хийлдэг байсан бол хоёр дахин хурдан болгоод үз.Хэрэв та нэг минут ч нэг доороо байдаггүй хүн бол бүх зүйлийг яаралгүй хийхийг өөртөө тушаа.Учир нь ийм өөрчлөлт маш их анхаарал төвлөрөлтийг шаарддаг байна.
15.Тоглоом: алиа хошигнол:Шинэ онигоо бодож ол. Энэ нь таны тархинд ашигтай, бас оюун ухааныг дасгалжуулаад зогсохгүй шинэ санаа санаачлага гаргахад хөгжүүлдэг байна.
Ой тогтоолтыг хөгжүүлэх 5 арга
1.”Үүнийг сайн тогтоож сана” гэж өөртөө хэлж бай: Тухайлбал та хүнтэй танилцсан бол нэрийг нь дахин бодоод сайн тогтоохыг өөртөө тушаа.Ингэснээр та энэхүү мэдээллийг илүү чухал ач холбогдолтой түвшинд санаандгүй аваачиж тогтооно.
2.Шинэ урам зориг, утгыг эрж ол:хүний нэрийг сайн тогтоохын тулд “Энэ хүн надад хэрэгтэй.Ирээдүйд тэр надад туслах хүн” гэж төсөөл.Энэ тохиолдолд тархины ажиллагаа идэвхжиж ,санаж тогтооход хөнгөн байдаг байна.
3.Харьцуулалт:Гэртээ юм уу, ажил дээрээ 10 хөдөлгөөнгүй зүйлийг сонго.Тэдгээрийг тодорхой дарааллаар тогтоо.үүний тулд ямар нэгэн дараалал хийж болох “утга” гаргаж болно.Энэ нь цаашид танд ямар нэгэн жагсаалтыг санах хэрэгтэй үед тэдгээрийг түрүүчийн дараалалтайгаа харьцуулж бодно.Жагсаалтыг санахын тулд зүгээр л 10 хөдөлгөөнгүй зүйлсээ харахад хангалттай.
4.Гадаад хэлд сур:Энэ бол оюун ухааныг идэвхжүүлдэг, харьцуулах сэтгэлгээг хөгжүүлдэг хамгийн түгээмэл шалгарсан арга юм.Зөвхөн гадаад үг төдийгүй өдөр тутмын амьдралын үйл явдал, баримт зэрэг зарим урьд өмнө байнга сануулж байдаг байсан зүйлсийг тогтоодог болдог.
5.Утасны дугаар тогтоож бай:Юуны өмнө бүх таньдаг, байнга харилцдаг хүмүүсийнхээ гэрийн, тэр ч бүү хэл гар утасны дугаарыг цээжилж бай.Дараа нь тийм ч чухал бус хүмүүсийн утас руу ор.Дугаарыг хараад, хэзээ таны санаанд үлдэх нь вэ, тэр болтол давтаж хэлээд бай.Цаашид хэрэггүй утаснууд хэрэгцээ гараагүй үед мартагдаж болно, энэ бол байх зүйл.Хамгийн гол нь тэдгээрийг хэдхэн өдөрт ч болов санаандаа хадгалж байх нь чухал.
IQ Сайжруулах 10 минутын дасгал
Тиймээ энэ боломжтой. Арга техник нь маш энгийн богино хугацаанд интеллект чадварыг хөгжүүлдэг.
1.Гүнзгий амьсгал:Хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй дасгалын нэг.Гүнзгий амьсгалах явцад бие махбодь тайвшран, тархинд хүчилтөрөгч ихээр очно.Цэвэр агаарт амрах нь тархины үйл ажиллагаанд мөн адил нөлөөтэй бөгөөд цусанд хүчилтөрөгчийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ.Гэхдээ зөвхөн хамраараа амьсгална.Амьсгал, хийн дасгалыг зөв эзэмш.
2.Аутогипноз:Энэ бол сэтгэл зүйн өвөрмөц дасгал. Эдгээр дасгал нь хүн бүрт тохирсон байдлаар боловсруулагддаг бөгөөд заавал хяналт шаардлагатай.Тиймээс аутогипнозыг ядаж эхний үе шатанд нь зөвхөн мэргэжлийн хүний тусламжтайгаар суралцдаг гэдгийг санаарай.
3.Цэх сууж амаа хаах:Энэ “пооз” нь танд илүү “эрүүл” сэтгэж, анхаарлаа төвлөрүүлэхэд туслана.Туршилт хийгээд үз. Эхлээд толгойндоо ямар нэгэн математикийн бодлого бод. Сандал дээрээ бөхийж амаа ангайлган суугаад, дараа нь нуруугаа тэгшлэн гэдсээ татаж, сандлынхаа өнцөг дээр цэх суугаад амаа хаа.Та ялгааг тэр даруй мэдрэх болно.
4.Биеийн хүчний дасгал:Биеийн тамирын дасгалууд нь тархины цусан хангамж сайжрахад маш сайн нөлөөтэйг хэн бүхэн мэднэ.Бага хэмжээний дасгал тархийг “сэргээж” үйл ажиллагааг нь улам идэвхжүүлнэ.Ажил дээрээ алхаж, шатаар өгсөж, эсвэл доороо суух, босох, үсрэх нь хангалттай сэргээнэ.
5.Зөв хоолло:Хоол хүнсэндээ гинкго оруул.Энэхүү ургамал нь уураг тархины цусны эргэлтэнд сайнаар нөлөөлж, зөвхөн нэг удаа хэрэглэсэн байсан ч ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг байна.
Кофе уух:Кофе болон кофейн агуулдаг ундаа нь аливаа шийдвэрийг хурдан олоход тусалдаг болохыг олон судалгаанаас харуулжээ.Үр нөлөө нь тодорхой богино цаг хугацаанд боловч, кофег өдөр болгон ууж болдог гэдэг.
Сахар, элсэн чихрээс татгалзах: Энэ бүтээгдэхүүн нь харин эсрэгээр нүүрс ус их хэмжээгээр агуулдаг учир сэтгэн бодох үйл явцыг сааруулдаг байна.Хэрэв танд сэргэг оюун ухаан хэрэгтэй бол, ажил хэргийн чухал уулзалтын өмнө цагаан гурилаар хийдэг гурилан бүтээгдэхүүн, төмс зэргийг идэхийг зөвлөмөөргүй байна.
Та өөрийнхөө амьдралд аль болохуйц сонирхолтой, олон төрлийн хэлбэр, хөдөлгөөнт байдлыг “нэвтрүүл”. Идэвхтэй амьдрал, шинэ мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн нь таныг уйтгарлах завгүй байлгаж, олон олон жил сэргэг оюун ухаан, залуу сэтгэлээ хадгалахад тань туслах болно.