Хөргөгчинд хадгалах ёсгүй 10 хүнсний бүтээгдэхүүн
2017 оны 1 сарын 06
Бид өдөр бүрийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ олонхыг хөргөгчиндөө хадгалдаг. Гэтэл үнэндээ тэдгээр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн заримыг нь хөргөгчинд хадгалахад тохиромжгүй байдаг аж.
Дараах 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд бус гал тогооны тавиур, шүүгээ зэрэгт хадгалах нь илүү тохиромжтой байдаг юм байна. Та бидний хөргөгчинд хийдэг цөөнгүй бүтээгдэхүүнүүд эдгээрийн дунд байгаа нь анхаарууштай юм.
- Сонгино Хөргөгчний чийг сонгиныг зөөлрүүлж хөгцрүүлэхэд хүргэдэг. Тиймээс сонгиныг хөргөгчинд бус сэрүүн, хуурай газарт хадгал. Гэхдээ төмсний дэргэд бүү тавиарай. Төмс сонгино хоёрыг хамт хадгалахад хурдан мууддаг.
- Кофе Кофены үр, нунтаг кофег хөргөгчинд хадгалахад амтаа алдаад зогсохгүй эргэн тойронд нь байгаа бусад бүтээгдэхүүнүүдийн амт, үнэрийг шингээдэг. Их хэмжээний кофег хадгалах бол хөлдөөгчинд, бага хэмжээгээр бол сэрүүн, харанхуй газарт хадгал.
- Оливийн тос Оливийн тосыг хөргөгчинд хадгалах нь өтгөрөхөд хүргэдэг ба цөцгийн тос шиг бүтэцтэй болгодог.
- Базилик Базиликыг тасалсан цэцэг шиг цэвэр устай саванд хийж тавьдаг. Хөргөгчинд хийсэн базилик амархан хатаж, ойр орчмынхоо хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэрийг шингээдэг.
- Зөгийн бал Зөгийн балыг хөргөгчинд бус өрөөний температурт сайтар тагласан байдлаар хадгална.
- Сармис Хөргөгчинд хадгалсан сармис соёолж эхэлдэг. Мөн зөөлөрч, хөгцөрдөг. Тиймээс сармисыг сэрүүн, хуурай газарт хадгалах хэрэгтэй.
- Талх Хөргөгчинд хадгалсан талх хурдан хатдаг. Талхаа гал тогооны тавиур эсвэл хөлдөөгчинд хадгал.
- Авокадо Авокадо жимснүүдээ бүрэн боловсрохыг хүлээж байна уу? Тэгвэл мэдээж хэрэг хөргөгчинд хийж болохгүй. Харин бүрэн боловсорсон жимсээ яг одоо хэрэглэх гээгүй л бол хөргөгчинд хийж болно.
- Төмс Төмсийг хөргөгчинд хадгалах нь чихэрлэг амттай, элсэрхэг бүтэцтэй болгодог. Учир нь хүйтэн орчин цардуулыг нь хурдан хугацаанд элсэн чихэр болгож хувиргадаг. Төмсийг хүйтэн орчинд биш сэрүүн орчинд цаасан уутанд хийж хадгал.
- Улаан лооль Хүйтэн орчин боловсрох явцыг зогсоодог учир хөргөгчинд хадгалсан улаан лооль амтаа алддаг. Мөн бүтэц нь ч өөрчлөгддөг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39651
0 эможи