Үслэг эдлэлийг хэрхэн арчилах вэ?
2016 оны 12 сарын 27
Үслэг эдлэлийг сайн хадгалавал олон жил болсон ч хэвээр байдаг байна. Шубыг аль болох өмсөж явах хэрэгтэй, өмсөхгүй хадгалах тусам л мууддаг. Өмсөхгүй далд байгаа ч гэсэн хааяа уутнаас нь гаргаж салхи оруулж байх хэрэгтэй. Ингээд та бүхэндээ үслэг эдлэл арчлах хэдэн зөвлөгөөг өгье.
- Булга, үнэгэн шуба өмссөн үедээ хүн ихтэй газар чихдэлцэхээс татгалзах хэрэгтэй. Тэгэхгүй бол үс нь унаж, өнгөө алдана.
- Туулай, булга, үнэг, хэрэм, тарвага аль ч арьс норох дургүй байдаг. Мэдээж нойтон цасанд ч аль болох норгохгүй байх хэрэгтэй.
- Хэрвээ норгосон тохиолдолд газ халуун плитка, халаагуураас хол байлгах хэрэгтэй. Харин сайтар сэгсрэх хэрэгтэй, мөн хуурай щеткоор самнаарай.
- Зөвхөн шкафанд хадгалах ёстой. Чемодан, хайрцаг цүнхнээс татгалзаарай. Хааяа салхинд тавих хэрэгтэй, үслэг эдлэл амьсгалах дуртай байдаг.
- Том чөлөөтэй даавуун уутанд хадгалаарай.
- Үслэг эдлэл үнэр өөртөө шингээхдээ сайн байдаг учир, эвгүй үнэрээс сэргийлж жижиг алчууранд дуртай үнэртнээ түрхээд халаасанд хийчих.
- Мольны эсрэг бодисыг халаасанд хийгээрэй.
- Хэрвээ цагаан шубатай бол крахмалаар арчиж болно.
- Хэрвээ тоос шороонд дарагдаж өнгөө алдсан бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсны хэрэггүй. Хими цэвэрлэгээнд өгөх болсон үгүйг мэдэхийн тулд та шуба руугаа үлээж үзээрэй. Хэрвээ үс нь удаан тогтохгүй хэвэндээ орж байвал цэвэрлэх болоогүй гэсэн үг. Мөн шубан дээрээ цүнх үүрч болохгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39394
0 эможи