2016 оны гоёлын хамгийн шилдэг 10 уруулын будгууд

2016 оны 12 сарын 16

1.    Женнифэр Лопезийн хүрэн улаан
Холливуудын алдарт жүжигчин, дуучин Жэй Ло алтан бөмбөрцөг наадамд оролцохдоо Мэри Пилипсийн бүтээсэн Loreal брэндийн Infallible- Pro matte colors будгаар уруулаа буджээ. Энэхүү будаг нь 2016 оны тренд болох матт будгийн нэг төрөл бөгөөд өнгөний хувьд Жэй Ло-н будсан шиг Scarlet Red буюу час улаан өнгө үдшийн гоёлын тренд болж чаджээ. Энэ будгийн өнгө бүр нь 9,99$ буюу 25,000 орчим төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. 


2.    Бри Ларсоны янаг цэцэг
Шанелийн энэхүү будаг нь 36$-ийн үнэтэй бөгөөд Монгол мөнгөөр 90,000 орчим төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. 


3.    Люпита Нёонг`О`С-ын шүрэн өнгө
Люпитагийн гялалзсан төрхөнд энэ будаг илүү чимэг болжээ. Энэхүү будаг нь Lancome-ын Rouge in love хэмээх шинэ будаг ба 29$- оор зарагдаж байгаа аж. 


4.    Рашел МКАдамс хаш өнгө
Цус сорогчийн дүрд хувилсан мэт хүйтэн өнгө атлаа ямар ч хувцсанд гайхалтай зохицох содон өнгийг жүжигчин Рашел тренд болгож чаджээ. Энэхүү будаг нь Nars брэндийн Audacious хэмээх будаг ба 32$-оор худалдаалагдаж байна. 

5.    Ким Кардашианы ягаан
Хэрэв та Кимд дуртай бол түүний сонгож хэрэглэдэг зүйлст ч бас дуртай байна гэж найдья. Энэхүү будаг нь Кимийн хамгийн бага дүүгийн гоо сайхны бренд болох Kylie брендийн будаг юм. Мэдээж Ким дүүгээ дэмжих нь аргагүй. Тиймдээ ч охид бүсгүйчүүдийн сонголт Кимийнхтэй адил байгаа аж. Энэхүү будаг 17$-оор зарагдаж байгаа аж.


6.    Приянка Чопрагийн метал бор өнгө
Приянка улаан хивсний ёслолын үеэрээ NYX брендийн Slim Lip Liner-ын espresso өнгө болон Tom Ford брендийн Casino номерийн уруулын будгаар буджээ. NYX-ын уг хүрээлэгч 6,94$-оор, Tom Ford-ын уруулын будаг 53$-оор тус тус зарагдаж байна. 


7.    Алессандра Амбросио-н чавга
Сахиусан тэнгэрүүдийн сонголт хэзээд тренд болж чаддаг гэж хүмүүс үздэг. Харин Амбросиогийн сонголт энэ жилийн уруулын будгийн трендийг бий болгожээ. Энэхүү будаг нь Chanel брэндийн Rouge Coco Ultra Hydrating төрлийн Erik  хэмээн өнгийн будаг юм. уг будаг 37$-оор зарагдаж байна. 

8.    Жижи Хадидын жүржийн улаан өнгө
Улаан өнгө заавал тод байх албагүй гэдгийг Жижи Хадид нотолжээ. Түүний энэхүү будаг нь Maybelline брендийн ColorSensational Loaded Bold хэмээх төрлийн Orange Danger өнгийн будаг юм. Үнийн хувьд харьцангуй уян хатан. Ердөө л 5,59$ буюу 13,000 орчим төгрөгийн үнэтэй аж. 


9.    Рианнагийн усан үзэм
Дан ганц энэ өнгөөрөө л энэ жилийн нүүр будалтын шинэ давалгааг нэтрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Түүний MTV видео хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр будсан будаг нь Chanel брэндийн Allure Luminous intense төрлийн Ultraberry номерийн будаг юм. Энэ будаг 37$-оор зарагдаж байгаа аж. 


10.    Шая Митчеллийн хул нүцгэн өнгө
Биений өнгийн уруулын будаг биднийг ядарсан харагдуулдаг гэх дам яриа ард үлджээ. Түүний энэхүү будаг 30$-оор зарагддаг, Marc Jacobs-ийн News Nudes Sheer Gel хэмээх будгийн Anais өнгө аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39113
0 эможи
keyboard_arrow_up