Хөлдөөгчид хэзээ ч хадгалж болохгүй 10 хүнс
Олон хүмүүс хүнсийг хөлдөөж хэрэглэх нь удаан хадгалах сайн талтай гэж үздэг. Гэвч зарим хүнсийг хөлдөөснөөр бүтцэд нь өөрчлөлт ордог учир таны эрүүл мэндэд аюултай хор хүргэнэ.
Дараах 10 хүнсийг хөлдөөж хэрхэвч болохгүй.
-Сүүн бүтээгдэхүүн-
Зарим сүүн бүтээгдэхүүнийг усархаг хэсэг нь ялгарч хөлддөг.
-Түүхий төмс -
Түүхий төмсийг хөлдөөхөд харладаг. Үүнийг сэрүүн, хуурай газарт хадгалах нь зохимжтой юм. Харин төмсний нухшийг 4-6 сарын хугацаанд хөлдөөгчид хадгалж болно.
-Өндөг-
Өндгийг хөлдөөхөд тэлж хагардаг. Хөлдсөн шар хэсэг нь гэсэхээрээ бохь мэт болдог. Өндгийг хөргөгчний дунд хэсэгт хадгалах нь зохимжтой.
-Лаазалсан хүнс-
Бүтээгдэхүүн дэх шингэн хөлдөхөөрөө тэлж лаазанд ан цав үүсч, тэсрэх аюултай.
-Зарим хүнсний ногоо-
Усны эзлэх хувь өндөртэй хүнсний ногоо,саладны ногоонууд, редиск, өргөст хэмх зэргийг хөлдөөж хэрхэвч болохгүй. Гэсэх үед амт болон бүтэц нь өөрчлөгддөг тул таны эрүүл мэндэд хортой.
-Муухан савласан хоол хүнс-
Агаар орохгүйгээр савласан хүнсийг хөлдөөж болно. Гүн хөлдөөх нь өнгө, үнэр, амтанд нөлөөлж хүнсний аюулгүй байдлыг алдагдуулдаг.
-Халуун хүнс-
Хөлдөөх гэж буй хүнсээ ямагт хөргөж байна. Халуун хоолыг хөлдөөгчид хийхэд бактери хурдан үрждэг.
-Гэсгээсэн хүнс-
Гэсгээх үед бактери үржиж эхэлдэг. Тухайн хүнсийг ахин хөлдөөх үед бактери улам хурдацтай үрждэг.
-Талхны үйрмэг-
Үйрмэгийг хөлдөөхөд нялцайж муухай болдог. Ингэснээр ахин ашиглагдахааргүй болдог.
-Усархаг жимс-
Тарвас зэрэг усархаг жимсийг хөлдөөхөд зөөлөрдөг. Тиймээс хөргөгчид хадгалах нь зүйтэй