Бие галбираа алдах дургуй бол хоолны дэглэм барь
Шинэ жил дөхөхөөр хүүхнүүд турж хүссэн даашинзандаа өмсөхыг хичээж элдэв янзын эм ууж, фитнесээр хичээллэж эхэлдэг. Баяраас өмнө "турна" гэсэн сэтгэгдлийг хүн бүр сонсож байсан нь лавтай. Гэвч яг шинэ жил болохоор үлгэрийн жин хэлцэн сууж байх тохиолдол цөөнгүй бий. Тиймээс та бүхэнд хоолны дэглэм барьж эрүүл аргаар хурдан тураах зөвөлгөөг хүргэж байна.
Нэг. Шарсан мах идэхийг хүсвэл махаа зөвхөн хайруулын тавган дээр шараарай. Өөр зүйл дээр шарсан мах тос их уудаг.
Xoёр. Гоймон болон гурилан бүтээгдэхүүн байнга иддэг бол хааяа будаа идэж байгаарай. Будаа нь хурдан шингэдэг.
Гурав. Жимсний шүүс компот уух хүсэлтэй бол аль болох чихэргүйг сонгоорой.
Дөрөв. Жимс байнга хэрэглэх нь таргалахаас сэргийлнэ. Ялангуяа үзэм эсвэл интоор идэж бай.
Тав. Хоолоо удаан зугуухан зажилж ид. Тэгвэл түргэн цадна.
Зургаа. Цэвэр агаарт байх нь арьсан дахь өөхөн давхаргыг багасгадаг.
Долоо. Хөдөлгөөний хомсдол нь таны таргалах гол шалтгаан тул тогтмол салхинд гарч сур.
Найм. Цадсан эсэхээ анзаардаггүй тул хоол идэж байхдаа ном унших юмуу, зурагт үзэхээс татгалзаарай.
Ес. Шоколад нь таргалуулах нэг хүчин зүйл болдог тул идэх гэж хорхойсох хэрэггүй.
Арав. Шөлний тосыг авахын тулд хөргөөд, царцаж тогтсон тосыг авч хаяад хэрэглэж болно.
Apван нэг. Хоол идэх үедээ илчлэг ихтэй зүйлийг хачир болгон хэрэглэхээс татгалзаарай. Арван хоёр. Хэрэв хуурга идэх хүсэлтэй бол мах багатай, ногоо ихтэйг нь сонгоорой. Арван гурав. Хэрэв биеийн галбираа алдахгүйг хүсэж байвал хоолны дэглэм танд тусална.