Долоон хоногийн дотор харвингүй гэдэстэй болцгооё

2016 оны 12 сарын 02

Долоон хоногийн дотор өөгүй гэдэстэй болно гэдэг бүтэшгүй зүйл мэт санагдаж байна уу? Тийм ээ, юу ч хийхгүй бол үнэхээр бүтэхгүй. Харин эр зориг, шаргуу зангаа дайчилвал долоо хоногийн дотор гэхэд хавтгай, харвингүй, төгс гэдэстэй болох боломж бүрэн бий шүү. харвин, гэдэг, дасгал, хөдөлгөөн, амралт,

 

Судалгаанаас үзэхэд бие галбираа голдог бүсгүйчүүдийн ихэнх нь юуны түрүүнд харвин гэсэн асуудалтай тулгардаг. Тэгтэл гадаа халуун зуны улирал ойртоод байдаг, гэдсээ ил гаргаад явмаар байдаг...

Хоолныхоо дэглэмийг аль 3 сард барих ёстой байсан юм. Гэхдээ тэр үед хараахан дулаараагүй хүйтэн хэвээр байсан болохоор хоол их идмээр санагдаж байсан байлгүй. Харин одоо яая гэхэв дээ! Бие галбираа аврах яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Гагцхүү чамаас сэтгэлийн тэнхээ шаардагдана гэдгийг л анхаараарай. Хэрвээ 6 хоногийн дотор үр дүнд хүрмээр байгаа бол жаахан л тэвчих хэрэгтэй дээ.

Дараах зүйлүүдийг баримтлахад хэцүү бөгөөд уйтгартай байж магадгүй. Гэхдээ загвар өмсөгчид чухал арга хэмжээний өмнө биеэ бэлдэхийн тулд сэтгэлийн хаттай байдаг юм шүү. Тэгэхээр чи  тэд нараас юугаараа дутах юм бэ? Тийм биз дээ?

1. Давсны хэрэглээг эрс багасгаарай.

2. Халуун ногооноос татгалзаарай.

3. Бүтэн өдрийн туршид зөвхөн ус хэрэглээрэй. (2-3 литр).

4. Ямар ч өөх тосгүй хоол иднэ.

5. Зөвхөн шувуу загасны мах хэрэглэнэ.

6. Хоолыг зөвхөн шарах шүүгээ, эсвэл грильдэж бэлдэнэ.

7. Хөхүүл ээж биш л бол өдөрт зөвхөн 1500 калори илчлэгтэй хүнс хэрэглэнэ

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38665
0 эможи
keyboard_arrow_up