Өвлийн куртикээ хэрхэн зөв угааж сурах вэ?

2016 оны 11 сарын 30

Утаа униар, тоос буртаганд дарагдсан өвлийн куртикаа та хэрхэн угааж, цэвэрлэдэг вэ? Зарим тохиолдолд куртик өнгө орохгүй, эсвэл бөөгнөрч өмсөхийн аргагүй болдог билээ. Харин бид та бүхэндээ өвлийн куртик угаах зөв дараалал, аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Энэ нь таны хувцсыг сайтар цэвэрлэж, шинэхэн мэт болгох аж. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё.

Өвлийн куртикээ хэрхэн зөв угааж сурах вэ?
 

 

1

 

Куртикээ угаахаас өмнө бүх цахилгааныг татаж, халаасанд нь ямар нэгэн зүйлс байгаа эсэхийг шалгаарай. Харин дараа нь куртикээ угаалгын машинд хийх бөгөөд өөр хувцастай холих гэсний хэрэггүй.

 

2

 

Зузаан куртик угаахдаа шингэн угаалгын нунтаг хэрэглэвэл тохиромжтой. Энэ нь өнгө сайн оруулж, хувцасны ширхэг бүрт хүрч чаддаг гэдгээрээ давуу талтай. Болж өгвөл хүйтэн усанд гадуур хувцсаа угааж байгаарай. Энэ нь хувцсыг тань сайтар угаах бас нэгэн арга төдийгүй курткийг бөөгнөрөхөөс сэргийлнэ.

 

3

 

Хэрвээ та куртикны дотор талыг бөөгнөрүүлэхийг хүсэхгүй байвал угаалгын машиндаа зориулалтын угаалгын бөмбөлөг эсвэл зөөлөвчтэй теннисийн бөмбөг хийж хувцастайгаа хамт угаагаарай. Хувцсаа угаалгын машинаас гаргасны дараа сайтар сэгсэрч, хатаагчинд тавина.

4

 

Боломжтой бол та хувцсаа гадаа цэнгэг агаарт хатааж байгаарай. Мэдээж өглөө, оройн цагаар утаа ихтэй байдаг тул өдрийн цагаар гадаа гаргаж тавьж болно. Энэ нь хувцасны өнгийг сэргээх ач тустай юм.

 

5

 

Ингээд та бүхэндээ энэ жил трэнд болж байгаа загварлаг, дэгжин, дулаахан өвлийн гадуур хувцаснуудыг танилцуулъя.

 

6Үстэй куртик

 

Энэхүү хүрэмний тухайд үс ихтэй тул таныг огт дааруулахгүй бөгөөд загварлаг харагдуулах аж.

 

Үстэй куртик

7Нэхий

 

Та дэгжин хэрнээ дулаахан байхыг хүсвэл энэхүү хүрмийг сонгож болно. Салхи нэвтрүүлэхгүй төдийгүй гадаад төрхийг тань улам бүр тодотгож, үзэсгэлэнтэй харагдуулна.

 

Нэхий

8Нэвсгэр куртик

 

Энэ жил трэнд болж хамгийн их эрэлттэй байгаа куртик бол гэгээлэг өнгийн, нэвсгэр куртик юм. Ямар ч хувцастай төгс зохицох бөгөөд дааруулна гэж санаа зовох зүйлгүй аж.

 

Нэвсгэр куртик

9Үслэг гадуур хувцас

 

Үслэг эдлэл моодноос гарна гэж хэзээ ч үгүй. Үргэлж эрхэмсэг, бардам төрхийг илэрхийлэх энэхүү гадуур хувцсыг цас хаялсан дулаахан өглөө өмсөөд явахад таныг хүн бүр сахиусан тэнгэртэй эндүүрч мэдэх юм.

 

Үслэг гадуур хувцас

10Урт пальто

 

Өвдөгнөөс доогуур татах урт пальто 2016 онд трэнд болоод байгаа билээ. Энэ нь таныг дулаахан атлаа загварлаг харагдуулах бөгөөд таатай мэдрэмж төрүүлнэ.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38600
0 эможи
keyboard_arrow_up