Зөв хооллоод байхад яагаад жин хасдаггүй вэ?

2016 оны 11 сарын 30

Хүн болгон илүүдэл жин биед хичнээн их хор учруулдгийг мэднэ. Тиймээс жингээ хасч, тогтмол хэмжээнд нь барихыг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хичээн, фитнест явж, эрүүл хооллолтын зөвлөгөөг дагадаг болсон билээ. Гэтэл зарим хүмүүс дасгал хөдөлгөөн тогтмол хийж, хоолны дэглэмээ ягштал баримталсан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх нь бий. Энэ нь ямар нэг бидэнд үл мэдэгдэх шалтгаантай юм биш биз? Үүнийг хамтдаа олж мэдэцгээе.

Зөв хооллоод байхад яагаад жин хасдаггүй вэ?

 

 

Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хүнсээр хооллоод байхад жин хасдаггүйн учир кортисол (Cortisol) ялгаруулдаг дааварт байдаг ажээ. Кортисол нь аюул занал мэдэрдэг даавар тул хүний биед чухал нөлөөтэй ч, кортисолын түвшин өндөр байвал Күшиний хам шинж өвчин (Cushing’s syndrome) тусах аюултай юм.

Байнгын дарамттай байснаас болж кортисолын түвшин нэмэгддэг ба энэ ч учраас кортисолыг стрессийн даавар гэж нэрлэдэг. Кортисол ихээр ялгарах үед булчин устгаж, бодисын солилцоо өөрчлөгддөг сөрөг талтай тул хэвлийгээр таргалж эхэлдэг байна.

 

 

Кортисолын ялгарал ихэссэн үед:

  • Сэтгэл санаа тогтворгүй болдог. Бухимдаж, уурлаж, хямарна.
  • Байнга сульдаж, ядарна.
  • Толгой өвдөнө.
  • Зүрх дэлсэж, даралт ихсэнэ.
  • Хоолны шингэц муудах.
  • Давсаг суларч, өтгөн хатаж, эсвэл гүйлгэнэ.
  • Нойргүйднэ.
  • Мартамхай болно.
  • Нүүрэнд шар үс ургаж, үрчлээтнэ.
  • Нүүр хавагнаж, хүзүү, хоолойгоор өөхөлнө.

 

1Хэрхэн сэргийлэх вэ?

 

Идэж болохгүй хүнс:

  • Кафейн, архи, чихрийн агууламж ихтэй хүнс, элсэн чихэртэй, (ялангуяа сахар орлуулагч) хэт их кали агуулсан хүнс

 

Хэрхэн сэргийлэх вэ?

2Хэрэглэх хүнс:

 

  • Хар амар загас, май загас, могой загас зэрэг фосфор агуулсан загаснууд болон протейн ихтэй хүнс.
  • Тахиа, өндөг, гурвалжин будаа, броколи, хулуу, артишок зэрэг ус ихтэй хүнс.
  • Гурвалжин будаа, шар буурцаг, мах, өндөг, сүү зэрэг триптофан ихтэй хүнс болон дайвар бүтээгдэхүүнүүд.
  • Бүйлс, нандин чавга, сүү, яргай загас, улаан буудайн үр, овъёос зэрэг В витамин ихээр агуулдаг хүнс.
  • Бусад: шош, үр тариа, наранцэцгийн үр.

 

Хэрэглэх хүнс:

3Хооллох цаг

 

Тохирсон хэмжээгээрээ өдөрт 5 удаа хооллосон ч болно. Гол нь  хоосон байж болохгүй.

 

Хооллох цаг

4Дасгал хөдөлгөөн

 

Долоо хоногт 3 удаа хийнэ. Хэтэрхий их хөдөлгөөн хийвэл кортисолын түвшин нэмэгддэг учраас нэг удаа хийхдээ 50 минутаас хэтрүүлээд хэрэггүй. Өдөр болгон бус, заавал 2-3 хоног өнжиж байгаад дасгал хийж байгаарай.

 

Дасгал хөдөлгөөн

5Сайн амрах

 

Өдөрт 8-10 цаг унтаж амрах нь зайлшгүй чухал ба ингэснээр кортисолын түвшин багасч, бие амардаг.

 

Сайн амрах

6Тайван байх

 

Тайвшруулах нөлөөтэй бясалгал, иог зэргийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлээрэй.

 

Тайван байх

7Сэргээшнээс татгалзах

 

Энергийн ундаа, кафейн, архи хэрэглэж болохгүй.

 

Сэргээшнээс татгалзах

8Стрессийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх

 

С витамин, В5 витамин, родиола, фолийн хүчил, А витамин, цайр, хүн орхоодой, чихэр өвс, хром, магни, калци, алтан товч, овъёос зэрэг нь стресс намжаадаг юм.

 

Стрессийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх

9Ус уух

 

Шингэн дутагдаж хэрхэвч болохгүй. Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга ус, мөн унтахын өмнө бас нэг аяга ус заншаарай.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38599
0 эможи
keyboard_arrow_up