Эрчүүд эмэгтэйчүүдийн ямар занд дургүй вэ ?

2016 оны 11 сарын 29

Үнэнч бус байдал

Эр хүн бүсгүй нь өөрийг нь хуурахыг тэвчдэггүй. Түүний өмчийг хэн нэгэн булаасан, тэр өрсөлдөгч нь өөрөөс нь илүү байх вий гэсэн бодол тэднийг байж суух газаргүй болгодог аж.

Эцэс төгсгөлгүй чалчих

Бүтэн цаг утаснаас дүүжлээстэй байх нь түүнд хардах нөхцлийг бүрдүүлнэ. Эсвэл уулзахаараа түүнд бодох зав өгөхгүй чалчих нь түүнийг өөрөөсөө хөндийрүүлэхийн эхлэл. Ямар ч эр эмэгтэй хүнийг хэт үг дуу цөөтэй гэж хаа ч хэзээ ч гомдоллож байгаагүйг санаарай.

Эрх, эрхэмсэг зан

Эрх танхил хүүхэлдэй мэт байвал залуус унаж тусна гэж зарим эмэгтэйчүүд боддог. Эрүүл ухаантай ямар ч эр найз бүсгүй нь хэлээ хазаж ярих, жүжиглэн эрхлэхийг тэвчиж чаддаггүй. Учир утгагүй маяглах нь өөрийн хязгаарлагдмал байдлаа далдлахаас өөр юуг ч илтгэж чаддаггүй.

Цухалдуу зан

Энэ талаар эрчүүд байнга гомдоллодог. Хайртай бүсгүй нь аль эртнээс үзэн яддаг байсан мэт аашлаад байхаар тэр шүү дээ. Тэсрэх мэт уурлан хашгичиж, бүдүүлгээр загнаж хараах гээд.

Бүдүүлэг авир

Эрчүүд хэдий хатуу ч гэсэн хажуудаа уян зөөлөн, эмзэг бүсгүй хүн байгаасай гэж хүсдэг. Таны огцом түргэн зан, бүдүүлэг авир чиний талаарх эерэг бодлыг өөрчилж, чамд эргэлзэхэд хүргэж мэднэ. Эрчүүдийг бүдүүлэг загнахад хэн ч анзаарч харахгүй. Харин бүсгүй та бүдүүлэг аашилж, этгээд зан гаргавал тэр тантай дахин уулзахгүй байж мэднэ.

Сониуч зан

Эрчүүдийн бүхий л зүйлд хошуу дүрэх нь тийм ч онцгой зан Хэрэв чи түүний тухай бүхнийг мэдэхээс нааш тайвшрахгүй байгаа бол чамд ч мөн асуудал байгаа гэсэн үг. Хэрэв түүнд итгэдэг л бол бүх зүйлд нь хошуу дүрэх хэрэггүй.

Худалч зан

Эрчүүдэд сээтэгнэл таалагддаг. Түүнийг урхидахын тулд яриагаа давсалж болох ч хэтрүүлж болохгүй. Тэр хэзээ нэгэн цагт үнэнийг мэдэх үед та эвгүй байдалд орохоос болгоомжил.

Бардам зан

Өөртөө хэт их бардамнах нь тэднийг зайгаа барихад хүргэж мэднэ. Хэрэв тэд таны энэ бардам зан хий хоосон зүйл болохыг олж мэдвэл зүгээр л яваад өгнө. Учир нь эрчүүд өөрсдөө бардам зантай бөгөөд энэ нь тэдний төрөлхийн зан чанар.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38536
0 эможи
keyboard_arrow_up