Та өдрийг эрч хүчтэй өнгөрөөмөөр байна уу?
Танд өдрийг энергиэр дүүрэн, эрч хүчтэй өнгөрүүлэхэд ямар нэгэн хөшүүрэг хэрэгтэй байгаа бол бидний бэлдсэн зөвлөгөөг дагаарай.
Үсрэх
Өглөө бүр 10 минут үсрэхэд оюун ухаан саруулсаж, биеэс хорт бодисыг гадагшлуулах биеийн тунгалагийн системийн үйл ажиллагаа идэвхждэг байна. Үсрэлтийг өдөр бүрийнхээ үйл хөдлөлийн нэг хэсэг болгож чадвал биеийн ерөнхий байдлыг сайжруулах, эндорфины түвшинг өсгөх гайхалтай үр ашигтай аж.
Ямар нэг сайн үйл хийх
Үдээс хойш 15 минутын тусгай цагийг гаргаж, энэ цагийг ажилтай холбоогүй ямар нэгэн зүйлд зориулж сураарай. Энэ цагийг бусдад туслахад зориулснаар тэр даруй сэтгэл ханамжтай байдлыг мэдэрнэ.
Бясалгах
Өглөө эрт ямар нэгэн цахилгаан хэрэгсэлтэй харьцахаасаа өмнө 20 минут бясалгахад тухайн өдрийн турш сэтгэл санаа тайван, тогтвортой байхад тустай. Хэрвээ огт бясалгаж байгаагүй бол 5 минутаар эхлээд цаашдаа 20 минут хүртэл хугацаагаа сунгахад болно.
Гацсан мэт зогссон үедээ толгой дээрээ зогсох
Өдрийн аль нэг хэсэгт тодорхой хугацаагаар гар дээрээ эсвэл толгой дээрээ зогсох нь хэцүү асуудлыг шийдэх ба гацсан үед таныг цэнэглэж өгнө.
Ус сайн уух
Хангалттай хэмжээгээр ус ууснаар та илүү сэргэг байх ба тархины үйл ажиллагааг дэмжиж, бүтээлч байдлыг сайжруулж, сэтгэл санааг өргөдөг. Эрчүүд өдөрт 13 аяга, эмэгтэйчүүд 9 аяга ус уух нь хангалттай юм.
Өдөр бүр 30 минут алхах
Сургууль болон ажилдаа явахдаа автобусанд суухын оронд алхаад очих нь таны биеийн эрүүл мэнд болоод сэтгэл санаанд онцгой ач тустай.
Таларх
Үдэш бүр орондоо орохын өмнө талархаж байгаа 3 зүйлээ жагсаан бич. Үүнд таны өнөөдөр гаргасан том амжилтаас эхлээд найзтайгаа хамт аяга цай уусан, хамтран ажилладаг хүнээсээ ямар нэгэн шинэ зүйл сурсан мэт жижиг зүйлс ч орж болно. Эерэг дурсамжуудыг бичихэд тархи аз жаргалыг мэдэрдэг.
Амьсгалах дасгал хийх
Хамрынхаа баруун нүхийг таглаад амьсгал авах, гаргах дасгалыг 10 удаа хийнэ. Дараа нь зүүн талынхаа нүхийг таглаад амьсгал авах, гаргах дасгалыг 10 удаа хийнэ. Энэ нь таргалалт, цусны даралт ихсэх, цусан дахь элсэн чихэр болон холестролын түвшин нэмэгдэх явдлыг хянахад тусалж, зүрх судасны үйл ажиллагаа болон хараа сонсголын үйл ажиллагааг сайжруулдаг.
Зүүдээ хянаж, тод зүүд зүүдлэх
Маш олон судалгааны үр дүнд байн байн тод зүүд зүүдэлдэг хүмүүсийн асуудлыг шийдэх гэх мэт танин мэдэхүйн чадвар илүү сайн байдгийг тогтоосон байна. Зүүдээ хянах нэг арга нь зүүдлээд сэрсэн даруйдаа хөдлөлгүй хэвтэж, зүүдээ нэг бүрчлэн санаад түүнийгээ бичиж тэмдэглэх юм.