Бүсгүй та илчлэгээ шатаахыг хүсэж байна уу ?

2016 оны 11 сарын 29

Илчлэгээ шатааж, жин хасахын тулд өдөр бүр идэж болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий.

Тэдгэээрээс хамгийн их илчлэг шатаадаг эдгээр бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын болон долоо хоногийн хоолныхоо цэсэнд нэмээрэй.

Бэрсүүт жүрж

Энэхүү жимс нь бодисын солилцоог сайжруулж, их хэмжээний илчлэгийг шатаадаг. Ширхэглэгээр баялаг энэ жимс мөн цусны глюкозийн түвшинг тогтворжуулдаг.

 Цоохор майлз

Бага илчлэг агуулдаг энэ ногоо нь идсэнээс чинь илүү их илчлэгийг шатаадаг. Ихэнх хэсэг нь уснаас бүрддэг энэ ногоог дангаар нь хоолны дэглэм баримтлах нь зохимжгүй учир өөр бусад бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэх хэрэгтэй.

 Бүхэл үр

Бүхэл үр нь боловсруулсан үр тарианаас илүү эрүүл. Архаг өвчин тусах эрсдлийг бууруулдаг энэ хүнсэнд эрдэс бодис, амин дэмүүд болон нүүрс усаар баялаг бөгөөд өөх тос бага агуулдаг.

Ногоон цай

Антиоксидантуудаар нэн баялаг ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, жин хасахад тусална.

Омега-3

Энэхүү тосны хүчил нь бодисын солилцоог тогтворжуулагч байдлаар үйлчилдэг. Омега-3 нь өөх тосыг хэрхэн хурдан шатаахыг зохицуулдаг дааврын лептиний түвшинд нөлөөлдөг.

Кофе

 Кофе нь зүрхний хэмнэлийг хурдасгаснаар цусанд илүү их хүчилтөрөгч өгдөг ба үүнээс улбаалан илчлэгийн шатаалт сайжирдаг. Анхаарууштай нь элсэн чихэр, сүү нь кофены илчлэг шатаах нөлөөг бууруулдаг явдал юм.

Авокадо

Бодисын солилцоог сайжруулж, холестролын түвшинг бууруулдаг энэ жимсэнд үр ашигтай талууд олон. Шархыг анагаах, цус харвалт болон зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг ба үс болон нүдэнд тустай. Өглөөний цайндаа улаан лооль, далайн давстай тал авокадо идэх эсвэл ногоон шош, бууцайн салатандаа хэрчсэн авокадо нэмж заншаарай.

Халуун ногоонууд

Халуун ногоо, амтлагчнууд нь илчлэгийг түргэн шатаахад тусалдаг.

Чиа үр

Уураг, ширхэглэг, омега-3 тосны хүчлээр баялаг чиа үр нь бодисын солилцоог сайжруулж, хоол идэх хүслийг дардаг. Чиа үрийг 15 минут орчим дэвтээхэд хэмжээнээсээ 10 дахин өсдөг. Чиа үр нь цатгалан мэдрэмжийг төрүүлж, хэтрүүлэн идэхээс сэргийлдэг.

Бразил самар

 Илүү их илчлэг шатаахын тулд идвэл зохих өөр нэгэн гайхалтай хүнс бол бразил самар юм. Бодисын солилцоог сайжруулж, целлюлиттэй тэмцэхэд тусалдаг энэ самар дархлалын системийг сайжруулдаг.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38527
0 эможи
keyboard_arrow_up