Өндөгийг идэхээс өөр юунд ашиглаж болох вэ?

2016 оны 11 сарын 29

Өндөгний толбо арилгах : Өнгөт ноосон, бүс даавуун болон маалинган эд зүйл дээр тогтсог толбыг арилгахдаа бага зэрэг халаасан глицерин тос түрхээд хагас цаг хэртэй түр байлгаж байгаад тэр хэсгээ глицеринд дэвтээсэн даавуугаар арчаарай. Бас нашатырийн спирт хэрэглэж болдог, үүний тулд нэг хувь спиртыг арван хувь устай найруулж тэр уусмалаар тухайн өндөгний толбоо дэвтээгээд дараа нь усаар угааж болдог.

-Өндгөөр хоол хийсэн сав суулгаа эхлээд хүйтэн дараа нь халуун усаар угаавал арилах нь хялбар болно.

 -Өндөг чанаж байхад чинь хальс нь хагараад байвал усандаа бага зэрэг давс нэмээрэй.

-Өндөгний хальс нь нүх сүв ихтэй тул бохир усанд чанах, бохир гараар барихад гарт чинь буй нян түүгээр дамжаад өндгөн дотор орж болзошгүй шүү.

-Тунгалаг шөлөнд өндөгний шарыг хийвэл амттай болно.

-Хагарсан хальстай өндөг чанах бол усанд нь ахиухан давс хийхэд доторх нь урсаж гарахгүй.

-Нарийн боов хийхдээ цагааныг нь авч хэрэглээд шарыг нь харин хүйтэн усанд хадгалбал зохилтой.

-Талх нарийн боовны гурилд өндөгний шарыг хийвэл сэвсгэр болохоос гадна хатах нь удаан байдаг.

-Өндгийг хүйтэн усанд ахиухан давс, эсвэл бага зэрэг орос цуутай чанахад хальс нь хагарахгүй.

-Өндөгнөөс зөвхөн цагааныг нь авах хэрэг гарвал хоёр үзүүрээс нь зүү тэвнээр хатгаж цоолоход цагаан нь урсаж гараад шар нь хальсан дотроо үлдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38522
0 эможи
keyboard_arrow_up