Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд
2016 оны 11 сарын 25
Хүний өдөр тутмын салшгүй хэрэглээ болох хувцас хунар элэгдэж хуучрахдаа амархан байдаг. Түүнчлэн санамсаргүй байдлаар үүссэн толбо, гэмтлийг даруйхан засварлах тоног төхөөрөмж хомс үе бидэнд тохиолдох нь элбэг.
Тэгвэл яг ийм үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй болон асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим хэрэгцээтэй аргуудаас та бүхэнтэй хуваалцъя.
Ноолууран цамцыг хэлбэрээ алдахаас нь сэргийлэхийн тулд:
Гялгар уутанд хийгээд өмсөхөөсөө өмнө хөлдөөгчинд түр хадгалах, эсвэл хонуулах хэрэгтэй.
Жинсэн өмдөнд шингэсэн эвгүй үнэрийг арилгахыг хүсвэл:
Хүйтэн температур эвгүй үнэр үүсгэгч нян бактерыг устгадаг учраас жинсэн өмдөө уутлаад хөлдөөгчинд хонуулаарай. Асуудлыг зарим тохиолдолд ийм аргаар шийдэх нь жинсийг олон удаа угааж, өнгөө алдахаас сэргийлэх давхар ач холбогдолтой.
Суганы хэсгээрээ шарласан хувцсыг:
Нимбэгний шүүстэй усанд хийж сайтар үрж арилгах боломжтой. Эсвэл шарласан хэсгийг норгож хүнсний сод цацан хэсэг байлгасны дараа угааж арилгаарай.
Хувцасны хурц үнэрээс хялбар аргаар салахыг хүсвэл:
Цаг хугацаа давчуу үед хөлсний хурц үнэрийг бага зэрэг цагаан архи цацаж хатааснаар дарж болдог. Учир нь спирт нь элдэв нянг устгадаг.
Энгэсэгний толбыг арилгахдаа:
Сахлын хөөс бага зэрэг түрхээд угаавал ул мөргүй устгах боломжтой.
Уруулын будагны толбыг:
Үсний лак цацаж хэсэг байлгасны дараа угаагаарай.
Нүдний шилний гуя суларсан үед:
Хэрэв танд чангалах хэрэгсэл байхгүй бол өнгөгүй хумсны будаг зузаан түрхэж түр зуур тогтоох арга бий.
Хувцасны товч унах дөхсөн бол:
Оёх боломжгүй яаралтай үед суларсан товчыг хумсны өнгөгүй лакаар түр нааж тогтоож болно.
Илгэн гуталны толбыг цэвэрлэхийн тулд:
Хумсны хэлбэр засдаг үрэгчээр толбыг эвтэйхэн арилгаарай.
Усанд норж өнгөө алдсан арьсан гутлыг янзлахын тулд:
Зөөлөн үстэй шүдний сойзыг цагаан цуунд дүрээд тухайн хэсгийг үрнэ.
Арьсан гутал тань зурагдаж сэвтсэн бол:
Гутал өнгөлөгч байхгүй тохиолдолд биеийн чийгшүүлэгч тосыг алчууранд шингээгээд гутлаа арчиж өнгөлөөрэй.
Пүүзээ үнэр орохоос урьдчилан сэргийлэхийн тулд:
Дасгал хийснийхээ дараа бага зэрэг хүнсний сод хийж орхивол чийгийг шингээн авч, эвгүй үнэрийг дардаг байна.
Арьсан гутлыг гялалзуулах шилдэг арга нь:
Шил толь цэвэрлэгч шингэн цацаад арчих юм.
Хөхөвчний төмөр хатгаад байвал:
Хурууны даавуун наалт хайчилж наах түр зуурын арга бас байдаг аж.
Улаан дарсны толбыг арилгахдаа:
Толбон дээрээ цагаан дарс асгаж хэсэг байлгаад угаах хэрэгтэй.
Хувцасны цахилгаан гацаад байвал:
"Vaseline” тос түрхээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38471
0 эможи