Амжилтанд хүргэх өглөөний дадлууд
Утас болон цагны тань сэрүүлэг дуугарснаар таны хувьд шинэ өглөө эхэлсэн гэсэн үг. Та ажил, хувийн амьдралдаа амжилт олохыг хүсч буй бол өөрийн гэсэн дадалтай байх ёстой.
1. Та сэрсэн даруйдаа хүйтэн шүршүүрт орж заншаарай. Хүйтэн ус таныг сэргэг болгохоос гадна арьсыг тань чангаруулах болно.
2. Халуун кофе эрч хүч бэлэглэх болно.
3. Ажлын цаг эхлэхээс хоёр цагийн өмнө сэрж сураарай.
4. Өглөө мах, гурилан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, шинэ ногоороор хооллох хэрэгтэй.
5. Та ажил хэрэгч нэгэн бол өөрийн олон нийтийн сүлжээнүүдээ шалгаж, майл зэргээ унш.
6. Зорилгуудаа тодорхойл. Өнөөдөр ажил болон гэртээ хийх ажлын төлөвлөөгөө уншаарай.
7. Дасгал, йог хий. Өдөрт 10 дээшгүй минут идэвхитэй хөдөлгөөн хий. Хэрвээ та оффисын ажилтан бол өглөө нүдээ нээгээд л 10-15 минут идэвхитэй хөдөлгөөн хийж сураарай.
8. Сэрсэн даруйдаа хүйтэн цэвэр ус уувал таны дотор эрхтнүүд эрүүлжих болно. Таны хувьд ажил мэргэжлээс илүүтэй эрүүл бие чухал гэдгийг санаарай.
9. Гэрээсээ гарахаасаа өмнө гар утас, тэмдэглэлийн дэвтэр, машины түлхүүр гэх мэт шаардлагатай зүйлсээ авсан эсэхээ шалгаарай.