Хулууны нууцыг таньд дэлгэе

2016 оны 11 сарын 22

1. Дархлааг дэмжинэ
Хулууны үр нь хүний дархлааны системийг хамгийн ихээр дэмждэг 6 бодисын нэг болох цайрын эх үүсвэр юм. Цайр нь хүний эрүүл мэндийг дэмжих нэн чухал бодис бөгөөд энэхүү бодисын дутагдалд орсноор хүн элдэв халдварт өртөмтгий болдог.

2. Антиоксидантаар баялаг 
Хүний биед нэн шаардлагатай байдаг 9 төрлийн антиоксидант байдгийн нэг болох витамин Е нь мөн хулууны үрэнд маш ихээр агуулагддаг байна.

3. Үрэвсэлт өвчинтэй тэмцэхэд тусална
Бас нэгэн гайхалтай зүйл нь хулууны үрний найрлаганд хүний биенд байгаа үрэвсэлт өвчний үүсвэртэй тэмцэх бодис агуулагддаг. Үрэвсэл нь зүрх судас, чихрийн шижин гэх мэт олон өвчний эх үүсвэр болдог. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл хулууны үрийг тогтмол хүнсэндээ хэрэглэж байгаарай. Мөн хэдийнэ өвчилсөн бол эмчилгээнийхээ нэг хэсэг болгоход ч тохиромжтой. Хулууг хүнсэндээ хэрэглэснээр чихрийн шижин өвчинөөр өвдсөн хүний цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж өөрөө ч хянах боломжийг олгодог. Сахарын хэмжээгээ тогтворжуулахын тулд хулууны үрээ түүхийгээр нь шууд хэрэглэх хэрэгтэй гэдгийг санаарай. Мөн шинэхэн байх хэрэгтэй шүү.

4. Хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ 
Эмэгтэйчүүдийн санааг зовоодог нэг төрлийн өвчин бол хөхний хорт хавдар. Харин хулууны үрэнд хөхний хавдрын эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг. Хулууны үрийг тогтмол хэрэглэснээр хөхний хавдараас урьдчилан сэргийлэхээс гадна, хэдийнэ үүсчихсэн хавдрын эсийн өсөлт, хөгжлийг зогсооход чухал нөлөө үзүүлнэ. Хөхний хорт хавдрын эрсдлийг буруулахын тулд салат болон хоолны хачир болгож идэхээсээ гадна загастай хамт идвэл үр дүнтэй.

5. Зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээс гадна холестриний хэмжээг тогтворжуулна
Бас нэгэн гайхалтай чадвар нь хүний цусан дах холестриний түвшинг зохицуулах юм. Мөн цусны даралтыг тогтворжуулах чадвартай. Учир нь түүнд агуулагддаг магни нь зүрхний үйл ажиллагааг дэмжихээс гадна цусны даралтыг зохицуулах чухал ач холбогдолтой байдаг.

6. Нойргүйдлийг арилгана
Хулууны үрэнд агуулагдах триптофан гэдэг бодис нь сэтгэцэд сайнаар нөлөөлөх бөгөөд сэтгэл санааны хямралаас ангижруулж, тархины үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр нойргүйдэх өвчнөөс ангижрахад тусладаг. 100 гр үрэнд 576 мг триптофан агуулагдана.

7. Нүдний харааг сайжруулна
Витамин А, витамин Е, бета-каротин, цайр зэрэг нь нүдний хараанд ашигтай бодисын нэгдэл юм.

Харин одоо хэрхэн хэрэглэх вэ? 
Хамгийн гол нь шинэхэн байх хэрэгтэй. Үйлдвэрийн савалгаатай үр сонгохоос илүүтэйгээр шинэхэн хулуун дотроос цуглуулж хэрэглэх нь зөв. Ялгаж авсан үрээ усанд хийгээд 7-24 цагийн турш байлгаж дэвтээгээрэй. Харин дараа нь 75 хэмээс ихгүй халуун шарах шүүгээнд хийж 15-20 минут шараад төрөл бүрийн салатанд чимэглэл болгон ашиглаж болохоос гадна хоолны хажууд хачир болгон идэх боломжтой. Мөн смүүтинд нэмэлт орц болгон хэрэглэсэн ч болно. Өөр сонирхолтой байдлаар идэхийг хүсвэл бялуу, талх гээд гэртээ өөрийн гараар хийж идэх болох бүтээгдэхүүнүүдэд нэмэлт орц болгон хэрэглээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38334
0 эможи
keyboard_arrow_up