Та амин дэмээр дутагдаж байгаа юм биш биз?
Ямар нэгэн зүйл муу байх үед бие чинь чамд өөрөө сануулга эсвэл дохио өгдөг. Гэвч ихэнхи үед чи түүнийг анзааралгүй өнгөрөөдөг. Та нэг өдрийн хэдхэн хормыг өөртөө зарцуулаад, биеэ чагнаад үзээрэй. Юу болохгүй байгааг мэдэх ч юм билүү.
1. Уруул хуурайших
Уруул хатаж хуурайших, янз бүрийн эмчилгээний тос түрхээд ч нэмэргүй байна уу? Тэгвэл чиний урууланд төмөр, Витамин B3, B2 эсвэл B12 дутагдаж байгаагийн шинж. Энэ витаминууд нь цагаан хоолтон эсвэл нарийн дүрэмтэй дэглэм барьж байгаа хүмүүст л дутагддаг. Иймд: Салмон загас, туна загас мөн өндөг өдөрт дор хаяж нэг удаа идэж байгаарай!
2. Үс унах
Үсээ самнах тоолонд дараа нь самаа цэвэрлэнэ гэдэг ядаргаатай ажил гарч ирж байна уу. Үс чинь унаад хэцүү байвал танд Витамин B7 дутагдсаны шинж. Иймд: шарсан өндөг, салмон загас, хатаасан жимс болон самар, гадил идэж заншаарай!
3. Батга гарах
Нүүрэн дээр чинь батга толбо гарах нь танд Витамин А болон D дутагдаж байгаагийн шинж.
Үүнд: салмон загас, өндөг, хатаасан жимс самар, чихэрлэг төмс, лууван гэх зэрэг ногоонууд нь дутагдсан витаминыг нөхөж чадна.
4. Загатнах
Биений аль нэг хэсэгт загатнаж, гэнэт хатгаж өвдөх нь Витамин B9, B6, B12 дутагдсан гэсэн үг.Үүнд: Бууцай, Спаржа, өндөг болон манжин тус болно.
5. Шөрмөс татах
Ялангуяа хөлөнд мэдрэгддэг энэ өвчин нь нэг биш байн байн удаа дарааллан байвал хэцүү биз. Кальцийн дутагдалд орсон байх. Үүнд: Гадил, буйлс, хулуу мөн цэцэгт байцаа, сүү тараг цагаан идээ идээрэй!