БАТГАНААС САЛГАХ ХҮНСНҮҮД
Батга гарах нь хүний насны онцлог, дотоод эд эрхтний эрүүл байдал зэргээс шалтгаалдаг. Батганаас салах багахан зөвөлгөөг бид танд хүргэж байна. Хэрэв энэ арга танд тус болохгүй бол нарийн мэргэжлийн эмчид хандан зөвөлгөө авч, шинжилгээ өгөөрэй.
1. Ус уух
Ус их ууснаар бие дотор цэвэрлэгдэж арьсыг цэвэр сайхан мөн сайн чийгшүүлж өгдөг. Эрэгтэй хүн өдөрт дор хаяж 10 аяга цэвэр ус уух ёстой. Мөн 1 литр усанд 1 хоолны халбага алимны цуу юмуу ижил хэмжээний лимоны хүчил хийж нүүрээ угаавал нүүрэн дээрх элдэв бохирдол, бактерыг устгахаас гадна дахин нэмж гарахаас сэргийлнэ.
2. Оливын тос
Айл болгонд байдаг бидний сайн мэдэх оливын тос нь витамин А болон Е ихээр агуулдаг. Тиймээс хоол хүнсээ дандаа оливын тосонд шарж хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой. Мөн тослог арьстай байлаа ч оливын тосоор нүүрээ арчих нь нүүрийг зөөлөн болгож өгөхөөс гадна арьсны чийгийг маш удаан хугацаагаар хадгалдаг.
3. Самар
Самарнаас селен гэдэг бодисыг гаргаж авдаг бөгөөд энэхүү бодис нь арьсны эрүүл байдлыг хангадаг. Мөн гэмтсэн арьсны эд эсийг сэргээснээр батга гарахаас сэргийлдэг.
4. Мах болон загас
Уургийн хамгийн гол эх үүсвэр нь мах болон загас юм. Бид уургаар баялаг хүнс хэрэглэснээр олон өвчнөөс сэргийлж чадахаас гадна арьсанд төгс тэжээл өгдөг. Гэхдээ махыг шарж хуурж биш аль болох чанаж жигнэж хэрэглээрэй. Энэ нь таны арьсны тослогийг бууруулах болно.
5. Ногоон цай
Ногоон цай нь найрлагандаа анти-оксидант ихээр агуулдаг учраас биед буй хэрэггүй зүйлүүдийг зайлуулж, цэвэршүүлдэг.