Гадаад паспортны гаднах ӨНГӨ ямар учиртай вэ

2016 оны 11 сарын 18
Бид гадаад паспортны өнгийг төдий л анзаардаггүй. Тэгвэл улс бүрийн гадаад паспорт харилцан адилгүй байдаг. "Business Insider"-ын судалснаар гадаад паспортууд ихэвчлэн улаан, цэнхэр, ногоон, хар өнгийн суурьтай байжээ. Улс орнууд гадаад паспортны өнгө сонгохдоо газарзүй, улс төр, шашны гээд олон зүйлийг бодолцож сонгодог ажээ. Гэхдээ тэдний судалгаа нь улс орон тус бүрээр бус ерөнхийдөө бүс нутгаар нь авч үзжээ.

Улаан паспорт

Тус паспортыг баруунд “Burgundy” гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн Европын холбооны улсууд болон Европын холбоонд орох хүсэлтэй улс орнууд хэрэглэдэг аж. Түүнчлэн Болив, Колумб, Эквадор, Перу улсууд ийм паспорттай байдаг. Шведийн хувьд төрийн далбааныхаа өнгөөр гадаад паспортны өнгөө сонгожээ. Зөвхөн Европын холбооны улсуудын хувьд авч үзжээ

1479199911xpassports3.jpg.pagespeed.ic.ZerBfeWCCv.jpg

Цэнхэр  пасспорт

Карибын улс орнууд ихэвчлэн хөх өнгө ашигладаг бөгөөд Бразил, Аргентин, Парагвай, Уругвай улсууд ийм пасспорттой байдаг. Венесуэлийн хувьд ганцаараа улаан өнгийн паспорттай. АНУ-ын хувьд 1976 онд төрийн далбаатайгаа адил усан цэнхэр өнгөөр паспортоо сольжээ.  
147919999830FFAA7600000578-3437455-In_the_United_States_most_people_own_a_dark_blue_passport_but_ma-a-4_1454950654206.jpg

Ногоон паспорт

Ихэнх Исламын шашинтай улс орнууд хэрэглэдэг учир нь ногоон өнгө энэ шашны гол өнгө аж. Түүнчлэн Баруун Африкийн эдийн засгийн хорооны гишүүн улсууд болох Нигер, Синигал улсууд хэрэглэдэг.
14792001522016-03-17-17.21.06.jpg

Хар паспорт

Хар паспортны хувьд илүү албан харагддаг учраас улс орнууд сонгодог аж. Жишээлбэл, Боствани, Замби, Шинэ Зеланд улсууд ийм паспорттой.
1479200203passport1.jpg

Ийнхүү тухайн хүний паспортны өнгийг хараад хаанаас ирсэнийг нь таньж болох нь ээ. Тэгвэл АНУ, Сирийн паспортууд адилхан цэнхэр өнгөтэй байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татаж эхэлжээ. Сирийн паспорт дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй муутай паспортуудын нэг бөгөөд ердөө 32 улс орон руу л визгүй зорчих эрхтэй. Харин АНУ-ын гадаад паспорт нэр хүндээрээ дэлхийд эхний гуравт ордог. “Улс орон бүр паспортны өнгөө сонгох эрхтэй бөгөөд гагцхүү цөөхөн хэд нь л ямар учиртайг нь мэддэг” гэж тус судалгааны газраас гаргажээ.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38232
1 эможи
keyboard_arrow_up