Хүүхэд ба эрүүл зөв хооллолт
Та хүүхэддээ зөв эрүүл хоолыг идүүлэхийн тулд өөрөө үлгэр үзүүлэх шаардлагатай. Хүүхэддээ эрүүл, тэжээллэг, олон төрлийн хүнс хоолыг өгөх хэрэгтэй.
Өсөж буй нас
Бидний бие махбод 1-20 насандаа маш хурдацтай өөрчлөгдөж байдаг. Булчин чангарч, яс бэхжиж, жин нэмэгдэнэ. Охидуудын өсөлтийн нас 10-15 бол хөвгүүдийн өсөлтийн нас 12-19 байдаг. Хүүхдийн энергийн хэрэгцээ янз бүр байдаг. Нэг насандаа 5000 киложойл, 5 насандаа 7000 киложойл, 16 настай охид 8800 киложойл, 16 настай хөвгүүд 12000 киложойл шаарддаг. Өдөр бүр шаардагдах хэрэглээг хангаж байх нь маш чухал юм.
Хоолны дуршил өөрчлөгдөх
Хүүхдийн өндөр, жин, хүйс, биеийн хөгжлийн хамааран шаардагдах тэжээл өөр өөр байдаг. Хоолны дуршил шаардагдаж буй хоол хүнстэй холбоотой байдаг. Хүүхдүүд идэх пургүй байхад илүү их зүйл идүүлэхийг шаардах хэрэггүй. Тэдэнд бага порцоор хоол өгөх эсвэл өөрсдөөр нь өөртөө үйлчлүүлүүлэх нь хамгийн шилдэг арга юм.
Нэг насанд ихэнхдээ хоолны дуршил мууддаг ба дараа нь хүүхдийн биеийн өсөлт хөгжилт хэр явагдахаас шалтгаалан хоолны дуршил өөр өөр байна. Хүүхдүүд нэг өдөр хоол их идэж нөгөө өдөр нь идэх хүсэлгүй байх явдал энгийн үзэгдэл юм. Өсвөр насанд ирэхэд хоолны дуршил үндсээрээ өөрчлөгдөнө. Тэд нэмэлт энерги шаарддаг учраас хоол идэх нь ихэсдэг ба тэд хоолны ширээний ард гэр бүлийнхэнтэйгээ хооллохоос илүү “гүйж байхдаа” бага багаар идэхийг илүүд үздэг. Хооллолт нь амьдралын хамгийн таатай зүйлүүдийн нэг бабйх ёстой. Хоолны ширээний ард сайхан хоол идэж, ярилцаж суух нь амралт бөгөөд энэ үед хүүхэд яаж идэхийг сурч, нийгмийн харилцаанд бэлтгэгдэж байдаг байна. Тэднийг хоол хийх, ширээ засах, аяга тавгаа хураах зэрэг үйл ажиллагаанд орлцуулах хэрэгтэй.
Амттан идэх хүсэл
Амттан бол хүүхэд насны хамгийн сайхан зүйлүүдийн нэг боловч сул талуудтай. Хэрэв хүүхэд амттанг байнга идвэл шүд өвдөж, хэдийгээр энергийг хангах боловч чухал хэрэгцээт тэжээлийг өгч чадахгүй. Хоолны дараа амттан идэх нь аюулгүй боловч тэднийг шагнах журмаар хэзээ чөгч болохгүй. Тэгвэл хүүхэд амттан идэх зуршилтай болдог байна. Мөхөөлдөс, бялуу нь чихэрлэг зүйлсээс дээр байдаг. Учир нь сүү болон үр тарианд зарим нэг тэжээлийн бодис агуулагддаг.
Хооллох зуршил
-Та өөрийн идэх зуршлаа хүүхэддээ үлгэрлэх ёстой. Хооллох үедээ яг ижил хоолыг идээрэй.
-Түргэн хоол идэхгүй байхыг хичээ. Жимс, түүхий лууван, бяслаг эрүүл хүнс бөгөөд хоолны хооронд идэхүүлэх хэрэгтэй.
-Хүүхдийн байгалиас заяасан идэх зуршлыг дагах хэрэгтэй.
-Бага насанд нь янз бүрийн жимс, хүнсний ногоог идүүлж сургаснаар тэд цаашид эдгээр хүнсийг байнга хэрэглэдэг болно. Өдөрт 5 удаа өгөхийг хичээх.
-Гэртээ хоол бэлдэхэд туслуулах хэрэгтэй. Ихэнх хүүхэд хоол хийж сураагүйгээс бэлэн болсон хоолыг идэхийг илүүд үздэг.
-Та хоол болон уух зүйлд нь нэмэлт чихэр хийхгүй бол хүүхэд таныг л дуурайх болно.
-Болсон хоолонд давс нэмж хийсний хэрэггүй.
-5 нас хүртэл нь өрмийг нь авсан, тослог багатай сүүг өгч болохгүй. Тэдэнд сүүнд агуулагдах нэмэлт киложойл хэрэгтэй байдаг.
- 4 наснаас доош насны хүүхдэд самрыг бүхлээр нь өгч болохгүй. Тэд хахах аюултай.
- Та хүүхэддээ илүү ихийг идүүлэхийн тулд лекц унших хэрэггүй.
- Ямар нэг хоол идэхэд тэдэнд шийтгэлийн мэдрэмж төрүүлж болохгүй.