Бариу гутлыг сунгах хялбар аргууд

2016 оны 11 сарын 08

Сэтгэлдээ таарсан гоё гутал автал хөл барьж, холгож зовоох асуудал хүн бүрт тулгардаг билээ. Тэгвэл танд гар доорх энгийн зүйлсээр хэрхэн гутлаа хэвшүүлж сунгах болон хөлөө гэмтэхээс сэргийлэх аргуудыг танилцуулж байна. Хөл холгох, гутал барих асуудлаас хялбархан салцгаая!

Бариу гутлыг сунгах хялбар аргууд
 

 

1Шархны лент

 

Шинэхэн авсан гоёмсог өндөр өсгийт тань хөл холгож зовоогоод байгаа бол та яг тэр холгож байгаа хэсэг дээрээ шархны лент наагаарай. Хөлөн дээр цэврүү үсрэх, холгох зэрэг олон асуудлаас таныг аврах болно.

 

Шархны лент

2Хүүхдийн тальк

 

Хүүхдийн талькийг хөлийн арьс үрэгдэхээс хамгаалан бага зэргийг гутлаа өмсөхөөс өмнө хөлрүүгээ цацаж болдог. Хэрвээ та оймс өмсөх бол тальк цацахаасаа өмнө хөлөө заавал хуурай болгох хэрэгтэй шүү.

 

Хүүхдийн тальк

3Үсний сэнс

 

Нимгэн оймс өмсөөд жаахан бариад байгаа гутлаа өмсөж байгаад үсний сэнсээр яг бариу хэсгүүд рүү нь үлээлгээрэй. Хэрвээ хөргөсний нь дараа өмсөж үзэхэд дахиад л бариу санагдаад байвал дахин сэнсээр үлээлгэж болно. Гэвч энэ арга зөвхөн арьсан гутал дээр л ашиглах боломжтой юм шүү.

 

Үсний сэнс

4Хөлс дарагч

 

Гутал холголтод хамгийн их өртдөг хөлийн хэсгүүд нь шагай, хөлийн ар тал болон хөлийн хуруунууд билээ. Тэгвэл эдгээр хэсгүүдээ өвтгөж шархлуулахгүйн тулд хөлс дарагч бага зэрэг түрхэхэд хангалттай.

 

Хөлс дарагч

5Силикон улавч

 

Хэрвээ гутал тань томдож сугараад байвал силикон улавч ашиглаарай. Силикон улавч төрөл бүрээрээ байдаг бөгөөд ямар гутал өмсөж байгаадаа тохируулан авч хэрэглээрэй.

 

Силикон улавч

6Мөс

 

Гутлаа сунгаж өргөн болгомоор байвал уутанд ус хийгээд гутал дотроо хийж хөлдөөгчид хийгээд хонуулаарай. Маргааш өглөө нь таны гутал өргөсч хангалттай сунасан байх болно.

 

Мөс

7Алкохоль

 

Бас нэгэн бариу гутлыг сунгах арга бол алкохоль цацах юм. Гутлынхаа дотор талд алкохоль цацаад дотор нь цаас чихээд хонуулаарай. Маргааш өглөө нь гутал дотроос цаасаа гаргаж, өмсөөд өөрийн хөлийн хэлбэрт хэвшүүлээрэй.

 

Алкохоль

8Чийгшүүлэгч тос

 

Энэ арга арьсан гутал хэвшүүлэхэд хамгийн тохиромжтой юм. Гарын арьс чийгшүүлэгч тосыг гутлын өсгий болон хуруу байрладаг хэсэгт түрхэнэ. Ингэснээр чийгшүүлэгч арьсан гутлыг зөөлрүүлдэг. Маргааш нь гутлаа өмсмөгц гутал хөлийн тань хэлбэрээр хэвшиж өгнө.

 

Чийгшүүлэгч тос

9Төмс

 

Зөөлөн арьсан гутал болон бэлтгэлийн гутал тань урд хэсгээрээ бариад байгаа бол цэвэрлэсэн төмс гутлынхаа урд хэсэгт хийгээд хонуулаарай. Төмс гутланд ямар ч үнэр шингээхгүй бөгөөд хүссэн хэмжээгээр тань гутлын урд хэсгийг өргөсгөж өгдөг.

 

Төмс

10Гуталчин

 

Хамгийн сүүлд нь дээр дурдсан аргууд сэтгэлд тань хүртэл гутлыг чинь хэвшүүлж сунгаж чадахгүй байвал хамгийн шилдэг арга бол гуталчин дээр очих юм шүү.

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37889
1 эможи
keyboard_arrow_up