Танд эрч хүч өгөх ХООЛ ХҮНС

2016 оны 10 сарын 25

Та сэргэхийн тулд эрч хүчийн ундаа уудаг уу? Энэ нь түрхэн зуур л таныг сэргээдэг бөгөөд найрлагандаа олон төрлийн кофейн агуулдаг тул таныг нойргүйдэл, толгой өвдөх, зүрх судасны өвчтэй болоход нөлөөлдөг. Харин та үүний оронд идэж буй хоол хүнсээрээ эрч хүч энерги авах хэрэгтэй.
1. Өндөг


Өндөг нь уургаар баялаг, бөгөөд хүний биед шаардлагатай үндсэн амин хүчлүүдийг өөртөө агуулдаг. Өндгөнд агуулагдах эрдэс бодисууд нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг багасгаж, бие организмын дархлааны системийг сайжруулж, бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтнүүдэд эергээр нөлөөлж эрч хүч өгдөг.
2. Кофе


Кофе нь хүний биед тайвшруулах үйлчилгээ үзүүлж, бодисын солилцоог сайжруулан, эрч хүчтэй болгодог. Кофег тогтмол бага хэмжээгээр ууснаар элэгний хорт хавдар үүсэх магадлалыг бууруулдаг. Кофе нь хүний тархины үйл ажиллагааг сэргээн, ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадамжийг дээшлүүлдэг.

3. Органик үхрийн мах


Та үхрийн махыг өдрийн эсвэл оройн хоолондоо идсэнээр тухайн өдрийнхөө эрч хүчийг авчихлаа л гэсэн үг. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан, тослог, шим тэжээлтэй.
4. Зөгийн бал


Тамирчид болон спортоор хичээллэх хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг бөгөөд тэд бэлтгэл хийхдээ хэрэглэх усандаа зөгийн бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.

5. Нэрс


Нэрсний бүтцэд флавнойд их хэмжээгээр байдаг. Хүний биед маш хэрэгтэй чухал бодис Антоционидин гэж антиоксидант хамгийн их хэмжээгээр агуулагддаг. Түүнчлэн витамин С-гээр маш баялаг бөгөөд ислэг, манганез, витамин Е, рибофлавин их хэмжээгээр агуулсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37497
1 эможи
keyboard_arrow_up