Монгол хүнд зориулсан ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ЖОР
Уншигч та маргааш өглөөний цайндаа юу идэх тухай бодож, шийдвэрээ гаргаж амжаагүй байна уу. Тэгвэл монгол хүний биеийн онцлогт тохирсон өглөөний цайны жорыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс гаргажээ. Та туршаад үзээрэй. Богино хугацаанд өртөг багатай бүтдэг энэхүү амтат жорыг өглөөний цайнынхаа цэсэнд нэмээрэй.
Өглөөний цайны жор № 6:
Энэ цэс нь 1 ш өндөг, 1 ш гадил, цөцгийн тос 7.5 гр, элсэн чихэр 2 гр, нэг аяга зөгийн балтай ус зэргээс бүрдэнэ.
Өндөг, гадил жимстэй бин нь зөөлөн сайхан амттай, эрүүл, амин дэмээр баялаг өглөөний цайнд идэхэд маш тохиромжтой. Харин зөгийн бал нь биеэс хорыг гадагшлуулагч байгалийн органик бүтээгдэхүүн юм.
Хэрэв та энэ хоолыг өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбага зөгийн балтай ус ууж байх юм бол ходоодны үйл ажиллагаа, хоолны шингэц сайжруулна.