Батганы төрлүүд ба хэрхэн эмчлэх вэ?
Батганаас салах хамгийн эхний алхам бол ямар төрлийн батга гарч буйг тодорхойлон түүнд тохирсон эмчилгээг хийх явдал юм.
Cyst батга гэж юу вэ?
Cyst батга нь энгийн батганаас илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Ихэвчлэн арьсны дор байрладаг. Cyst нь арьсны гүнд гарсан салст ба идээгээр дүүрсэн хөндийт үрэвсэл юм.
Cyst батга нь соривжилт үлдээх магадлал өндөртэй. Соривжих нь Cyst батганд элбэг байдаг.
- Deep pit, rolling, болон boxcar сорви нь энэ ангилалд багтана. Энэ төрлийн батгатай бол сорвитой хэсэгт тань нүх үлдсэн байдаг. Эдгээр 3 сорви нь гадна харагдах байдлаараа нэрлэгдсэн байдаг. Deep pit батга нь гүн бөгөөд өргөнөөс эхэлж арьсны гүн рүү нэвчих тусам нарийсдаг.
Энэ төрлийн сорви нь эмчилгээний бүтээгдэхүүнээр л арилна. Rolling батганы сорви нь гүехэн, гаднаас нь харахад өргөн байдаг болbox car тодорхой өнцөгтэй байдаг.
Эмчилгээ:
- Мэс засал – Энэ бол хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ арьсны эмчтэйгээ заавал зөвлөлдөх хэрэгтэй.
- Лазер – Хагалгаанд орсны дараа ихэвчлэн хийгддэг. Хагалгаагаар сорвийг жижиг болгодог бол лазер үлдсэн толбыг арилгадаг байна. ice pick болон өнгөц box car сорвийг арилгахад тохиромжтой.
- Microdermabrasion – энэ эмчилгээг ихэнхдээ салонуудад хийдэг. Арьсны өнгөн хэсгийг хуулж авснаар сорвины үзэгдэх байдлыг арилгадаг арга юм.
Nodular батга гэж ямар батга вэ?
Nodular батга бол батганы хүнд хэлбэрийн нэг. Ерөнхийсөө том, өвчтэй, үрэвсэлтэй байдаг.Nodular нь энгийн батгыг бодвол том, эдгэхэд цаг хугацаа их шаарддаг. Энэ төрлийн батга нь улайлттай мөртлөө арьсан дор гүвдрүү байгаа мэт хатуу болсон байдаг. Зарим тохиолд цагаан толгоотой байдаг ч ихэвчлэн арьсны гүнд хүндүүртэй гарсан байдаг байна.
Nodular батга нь нүүр, хүзүү, биен дээр гардаг бөгөөд зарим хүмүүст хэдхэн ширхэг гараад больдог бол зарим хүмүүсийн биеэр их хэмжээгээр гардаг байна. Энэ төрлийн батгыг гэрийн нөхцөлд эмчлэх хүндрэлтэй учир эмчид хандах хэрэгтэй.
Nodular батга юунаас үүсдэг вэ?
Энгийн батганы нэгэн адилаар Nodular батга нь андроген гормоны өсөлтөөс болон гардаг. Гэвч арьс өнгөний мэргэжилтнүүд одоог хүртэл яагаад зарим хүмүүс ийм төрлийн батгатай байхад зарим нь байдаггүй талаар баттай нотлоогүй л байгаа юм. Зарим судалгаагаар удам дамждаг гэсэн байдаг байна. Хэрвээ таны эцэг эх хамаатан садан тань Nodular батгатай бол та ч бас тийм байх магадлал өндөр. Хүн бүрт Nodular батга гарч болох ч 15-25 гаран насны эрэгтэйчүүдэд гарах нь тун элбэг.
Зөв эмчилгээ хийлгэснээр та батганаасаа салж чадна.
Ийм төрлийн батга нь энгийн батгыг бодвол эдгэх нь удаан байх талтай. Nodular батгатай юм шиг байна уу? Хэрвээ тийм бол хамгийн түрүүнд арьс өнгөний эмчид хандаарай.
Гоо сайхны бүтээгдхүүнтэй зууралдаж цагаа бүү үр. Хэр олон удаа хэрэглэх тань хамаагүй Nodular батганд нөлөөлөхгүй. Жинхэнэ утгаар нь цэвэрлэхийн тулд эмчилгээ хийлгэх хэрэгтэй. . Хэдий чинээ хурдан эмчид очино төдий чинээ хурдан батганаасаа салж сорви ч бага тогтоно.
Яагаад гэвэл энэ төрлийн батга нь маш гүн байдаг учир хүчтэй антибиотек эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
Өвчтэй батганд.
Хөндүүртэй Nodular батга маш өвчтэй байдаг! Доорх арга нь таны батгыг арилгахгүй ч арай гайгүй болоход тань тусална.
Эхний алхам бол батгаа оролдож, шахаж, маажиж ердөөсөө ч болохгүй. Ингэснээр та арьсаа гэмтээж эдгэх процеесийг удаашруулна.
Өвчтэй батгандаа өдөрт хэд хэдэн удаа мөсөөр жин тавь. Энэ нь өвчинг бууруулна. Мөн батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх шаардагтай.
Papules батга гэж юу вэ?
Papules батга нь идээт үрэвсэлтэй батга юм. Арьсны гадаргуу дээр улаан товруу шиг харагддаг.
Papules батга юунаас үүдэг вэ?
Papules батга нь үсний уг болон нүх сүвэнд илүүдэл тос болон арьсны эс бөөгнөрснөөс үүсдэг. Том, үрэвсэлтэй хөндүүртэй батгатай болсон уу? Papule батга биш ч байж болно.
Зөвхөн улаан, үрэвсэлтэй юм батга л бол papules биш юм. Papules нь жижиг ч том ч байж болно. Гэхдээ хэрэв улаан, хавдсан, хөндүүртээй зүйл гарсан бол papule биш ч байж болно. Эсрэгээрээ nodule батга байх магадлалтай.
Nodules нь papules –тай ижилхэн үсний угийн бөглөрөлөөс үүсдэг. Гэхдээ nodules нь арьсны гүнээс гардаг ба papules батгыг бодвол илүү хүнд хэлбэрт тооцогддог байна. Nodules нь papules-г бодвол эдгэхдээ маш удаан байдаг.
Хамгийн том papules гэхэд л хэдхэн долоо хоногийн дотор эдгэдэг байхад Nodule-н эдгэх хугацаа ойролцоогоор 1 сар орчим байдаг ба сорви тогтохдоо хүртэл гүн тогтдог байна. Nodular батгыг заавал арьс өнгөний эмчид үзүүлэн эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай.
Хэрхэн papules батганаас ангижрах вэ?
Papules батганаас салах олон төрлийн арга байдаг. Эмчилгээ нь хэр их гарснаас шалтгаална.
Хэрвээ нүүрэн дээр чинь хааяа юм гардаг, ерөнхийдөө цэвэрхэн арьстай бол яг батгатай хэсэгт цэглэн түрхдэг тос байхад хангалттай. Салицилийн хүчил, бензолын хүчил, сульфур агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй. Яг батга гарсан хэсэгтээ цэглэн түрхээрэй. Энгийн батганы эсрэг бүтээгдэхүүнүүд нь үе үе батга гардаг тул тун зүгээр.
Дахин хэлэхэд бензол пероксид, салицилийн хүчил, сульфур агуулсан бүтээгдэхүүнийг сонгоорой. Нэг дор бөөн гардаг батгатай бол жороор олгодог эм болон тосыг хэрэглэх хэрэгтэй. Арьс өнгөний эмч papules батганд тань тохирох эмчилгээг хийж батгыг тань арилгах болно.
Moderate батга гэж ямар батга вэ?
Яг орчуулбал тогтвортой, дунд зэргийн зөөлөн гэж орчуулагдана. Энэ нь хөнгөн биш ч бас хүнд ч биш батганы төрөл. Гэхдээ хөнгөн батгыг бодвол илүү арилдаггүй ч хүнд хэлбэрийн батгыг бодвол үрэвсэл багатай.
Moderate батгатай бол яг батга гарах үеэр илт байдаг. Цөөхөн хэдэн толгойтой, идээтэй батга гарах магадлалтай.
Та хар батга болон товруутай юм шиг хатуу батга ихтэй. Гэвч moderate батгатай хүн бүр хар батгатай гэсэн үг биш ээ. Зарим moderate батгатай хүмүүс зөвхөн үрэвсэлтэй батгатай байх нь ч бий.
Moderate батга хэнд ихэвчлэн гардаг вэ?
Moderate батга нь бүхий л насныханд тохиолддог. Өсвөр насныхны хувьд энэ төрлийн батгатай бол ихэвчлэн хар батга, үрэвсэлтэй батгатай байдаг. Насанд хүрсэн эмэгтэй хүнд харин хар батга огт байдаггүй бөгөөд ихэвчлэн үрэвсэлтэй батга гардаг байна. Энэ төрлийн батга нь хацрын доор, хүзүү, шанаагаар гардаг.
Moderate батгатай үгүйгээ хэрхэн мэдэх вэ? Өөрийгөө moderate батгатай гэж бодож байна уу?
- Миний батга улаан үрэвсэлтэй байдаг
- Нүүрэн дээр хар батга, бондгор хатуу батга их байдаг.
- Хааяа ганц нэг өвчтэй батга гардаг
- Батганы бүтээгдэхүүн хэрэглэсэн ч нөлөөлөөгүй.
- Нүүрэн дээр бор нөсөө толбо сорви байдаг
Хэрвээ энэ хэдийн нэг нь л таны арьстай зохицож байвал та moderate батгатай гэсэн үг.
Арай л өөр юм шиг байна уу? Тэгвэл та зөөлөн эсвэл хүнд хэлбэрийн батгатай байх нь. Хэрвээ сайн мэдэхгүй байгаа бол гоо сайханчаасаа асуугаарай.
Moderate батгыг хэрхэн эмчлэх вэ?
Хэрвээ та moderate батгатай бол бүү цөхөр. Арьсыг тань эргээд гоё болгох олон арга байгаа. Эхлээд арьс өнгөний эмчид үзүүл. Батганы эсрэг сайн бүтээгдэхүүн авч хэрэглэ. Хэрэглээд үр дүн өгөхгүй бол шууд л эмчид үзүүл. Цаг алдах хэрэггүй учир нь энэ төрлийн батга удах тусам сорвиждог. Тус батгыг эмчлэх олон төрлийн эм, бэлдмэл байдаг.
Эмч тань эхний ээлжид арьсны нөхцөлд тань тааруулж эмчилгээ бичиж өгнө. Эм ч бичиж өгч болзошгүй. Арьсанд тань тодорхой хэмжээний өөрчлөлт ажиглагдтал хэдэн долоо хоног болно. Бүү шантраарай.