Батга гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2016 оны 9 сарын 29

Батганаас урьдчилан сэргийлэх төгс арга байхгүй ч доор дурдсан энгийн зөвлөгөөнүүдийг өдөр тутамдаа хэвшүүлээрэй.

Нүүрээ тогтмол цэвэрлэж нүүрний арьсны үхэжсэн эд эс, гадны бохирдол зэргийг арилгаж байх хэрэгтэй бөгөөд энэ үедээ зориулалтын арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байх нь илүү үр дүнтэй.

Унтахынхаа өмнө угаа: Орой гэртээ орж ирэхдээ будгаа арилгахын тулд нүүрээ угаачхаад л, шөнө нь тэр чигтээ унтчихдаг уу? Гэрт байх хугацаанд чинь ч бас зурагт, компьютерын туяа, тоосжилтууд арьсны чинь нүхийг бөглөж, бохирдуулдаг. Тиймээс унтахынхаа өмнө нүүрээ заавал тохирсон зөөлөн бүтээгдэхүүнээр угаагаарай. Шөнийн турш арьс чинь “идэвхтэй ажилласан” хэвээрээ байдаг учраас, өглөө босоод ч дахин угаагаарай.

Угаахад гэвч учир бий: Хэрвээ чи холимог, эсвэл үрэвсэлтэй арьстай бол арчилгааны бүтээгдэхүүнээ болгоомжтой сонгоорой. Хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүн нүүрийг чинь хуурайшуулдаг бол , хэт зөөлөн нь бохирдлыг сайн цэвэрлэж чаддаггүй учраас нэг дор батга шавж гардаг. Тиймээс арьсыг тайвшруулж, чийгшүүлэхийн хажуугаар батгатай тэмцдэг бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Зарим хүнд гадны бүтээгдэхүүнээс илүү, монгол бүтээгдэхүүн сайн тохирдог. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өөрийн орноо бүтээгдэхүүнээ хэрэглэхэд буруудах зүйл огт байхгүй.

Долоо хоног бүр “шинэ” арьс: Гуужуулагчийг долоо хоногт 1 – 2 удаа тогтмол хэрэглэснээр арьс чинь цаанаасаа цэвэрхэн, өнгөлөг харагдана. Үхэжсэн арьс нь царайг илүү хөгшин, баргар харагдуулдаг. Гэхдээ батгатай арьсыг гуужуулахдаа зөөлөн, болгоомжтой байхгүй бол илүү үрэвсүүлж мэднэ. Овъёос, үр тарианы найрлагатай гуужуулагч байвал зохино, чулуу болон далайн давсны найрлаганаас татгалз. Мөн гуужуулагч нь хар батгатай тэмцэхэд чинь тусалж, нүхийг агшаана.

Дэглэмээ өөрчил: Өлсгөлөнгөө дарахын тулд биш эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө хоол хүнсээ сонгож сурах нь батгаа эмчлэхэд чинь ч тусална. Шинэхэн жимс ногоо, үр тариа голцуу хооллож чихэрлэг амттан, түргэн хоол, газтай ундааг бүрмөсөн мартах хэрэгтэй. Супермаркетын лангуун дээр тэднээс илүү сайхан амттай, эрүүл хоол олон бий.

Тослог хоолноос татгалз: Цайндаа чихэр хийж уух, кофе болон бүхий л каффейнтай ундаанаас зайлсхийх нь дээр. Мөн боловсруулсан элсэн чихэр, тослог халуун ногоотой хоол нь товчхондоо “хоосон калори” бөгөөд түрхэн зуур сэргээх боловч, дараа нь сэтгэл санааны хувьд доод түвшинд аваачдаг. Түүнчлэн шар айргийн болон гурилын хөрөнгө ихтэй бүтээгдэхүүнүүд нь гормоны тэнцвэргүй байдлын шалтгаан болдог. Дээр дурдсан хүнснүүд бүгд биеийн эрдэс бодисыг үгүй хийж, хорт бодисуудыг арьсан дээр түрж гаргадаг. Тэр бол батга!

Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг тохируулах: Шанаа, эрүүний хэсгээр гардаг батга нь сүүн бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах магадлал өндөр. Бяслаг, сүү, тараг, зайрмагныхаа хэрэглээг зөв зохицуулах.

Хүчиллэг хоолноос татгалзах: Хэрэв чиний хацар хавиар батгашил ихтэй бол чи хэт их хүчиллэг хоол хэрэглэж байна гэсэн үг. Жүржийн шүүс, жүрж, нимбэг, улаан лооль, шпагеттиний соусаа цэснээсээ хасах цаг болжээ.

Хангалттай шингэн уу: Ус, жимсний шүүс, ургамлын гаралтай цай нь биен дэх бохирдол, хортой бодисыг хөөж гаргадаг. Мөн чийгшил сайтай арьс хэзээд эрүүл харагддаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
36843
1 эможи
keyboard_arrow_up