Энэ намар моодонд орох эрчүүдийн хувцаслалт
Навчис шаргалтаад, намрын улирал нэгэнт айлчлан иржээ. Хотын гудмаар хөглөрөх навчсан дээр гишгэхэд гарах чимээ сэтгэлд нэг л ойр мэдрэмжийг төрүүлэх нь намрын улирлын онцлог гэлтэй. Тэгвэл энэ жилийн намар та ямар хувцсаар гоёх гэж байна даа? Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд намрын гоёлоо сонгоход тань тусална гэдэгт итгэлтэй байна.
1Спорт загвартай хүрэм
Та бор эсвэл бор шаргалдуу өнгөнөөс сонгох боломжтой бөгөөд уг саарал өнгөтэй спорт хүрмийг J.Crew-ээс үйлдвэрлэн гаргаж байгаа юм байна. Хотын гудмаар уг хүрмийг өмсөөд явахад таныг дэгжин харагдуулах болно.
2Жинсэн цамц
Жинсэн материалтай хувцас моодноос гарна гэж үгүй бөгөөд энэ намар ч мөн адил жинсэн цамц залуусын дунд эрэлттэй байгаа аж.
3Цахилгаантай ноосон цамц
Намрын сэрүүнд дааруулахгүйгээс гадна таныг загварлаг харагдуулах ноосон хоолойтой цамц авч өмсөхөө мартав даа. Биед эвтэйхэн материалтай, өнгө үзэмж сайтай уг цамцны гадуур нэмж куртка өмсөх ямар ч шаардлагагүй ажээ.
4Ноосон цамц
Илүү загварлаг, дэгжин харагдахыг хүсч байвал энэ төрлийн ноосон цамцыг авч өмсөөрэй гэж зөвлөх байна.
5Товчтой ноосон цамц
11 сар болтол өмсөх боломжтой уг ноосон цамцыг багавтар салхитай үед товчлолгүй өмсөх боломжтой бөгөөд таныг даруухан харагдуулдаг.
6Хоолойтой цамц
Намрын улиралд хамгийн тохиромжтой хувцас гэвэл хоолойтой цамцыг нэрлэж болох юм. Халуун ч биш, хүйтэн ч биш цаг уурын нөхцөл байдалд та хоолойтой цамц өмсвөл илүү тохиромжтой ажээ.
7Бараан өнгөтэй өмд
Солонго шиг өнгө өнгийн хувцас өмсөх боломжтой зуны улирал нэгэнт дуусч, намрын сэрүүн өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үед өнгөлөг хувцаснаас илүүтэйгээр хар бараан хувцас өмсдөг байна.
8Даавуун цамц
Дэгжин хэрнээ даруухан харагдуулах даавуун цамц нь намрын улиралд таны шүүгээнд заавал ч үгүй байх ёстой хувцаснуудын нэг юм.
9Хээтэй цамцнууд
Дундуураа судалтай, төрөл бүрийн хээтэй хэрнээ товчтой цамцыг олон янзаар өмсөж болох бөгөөд таныг загварлаг болгож харагдуулдаг.
10Хослол
Зуны халуун, өвлийн хүйтэнд дангаар нь өмсөж явахад тохиромжгүй санагддаг хослолыг одоо л өмсөх цаг нь юм шүү. Цэвэрхэн гутал, ганган хослол яах аргагүй эрчүүдийн маань хувьд номер нэг хувцаслалт биш гэж үү?
11Зангиа
Төрөл бүрийн захтай цамцан дээр өнгийг нь тохируулан зангиа зүүгээрэй. Таныг илүү ажил хэрэгч болгож харагдуулдаг байна.
12Хатуу ултай гутал
Намрын улиралд хатуу ултай, шагай давсан түрийтэй гутал өмсөх нь тохиромжтой байдаг ажээ.
13Загварлаг гутал
Эрчүүдийн намрын гоёлд ганган, хээнцэр загвартай гутлыг оруулахгүй байхын аргагүй билээ. Ихэнх охид, бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийн өмссөн гутлыг нууцхан харж, сонждог гэдгийг бүү мартаарай.
14Ороолт
Ямар ч үед ороолт зүүснээр таныг даруухан, намбатай харагдуулахаас гадна бусдад мэдлэг боловсролтой залуу юм шиг өндөр сэтгэгдэл төрүүлдэг байна. Юүдэнтэй л биш бол бусад бүx төрлийн цамцан дээр төгс зохицох болно.
15Ноосон оймс
Сэрүүн улирал ирчихээд байхад зуны нимгэхэн оймстойгоо л яваад байгаан биш биздээ? Хөлнөөсөө даарвал ханиад тусдаг гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж найдаж байна. Тиймээс ноосон оймс худалдаж авч, өмсөөрэй. Тэр дундаа өмдний доод хэсэг болон гутлын түрий хоёрын хооронд суух үед бусдад өмссөн оймс чинь харагдах тул өнгө, хэв загварыг нь харж авахад буруудахгүй болов уу.