iPhone худалдан авахдаа юуг анхаарах вэ?

2016 оны 9 сарын 28

Хэрвээ та шинээр iPhone худалдан авах гэж байгаа бол хоёр үндсэн шалгуур тавиарай. Нэгдүгээрт утасны баталгаат хугацаа, хоёрдугаарт капитал биш эсэх. 

Капитал гэдэг нь дахин угсарсан iPhone юм. Хэн нэгний эвдэрсэн, хаясан утасны хэрэгцээгүй болсон хэсгүүдийн оронд шинэ сэлбэг суулгаад, сэвгүй гэр, цэвэрхэн хайрцганд хийгээд хүнсний гялгар уутаар эвтэйхэн боочихсон учраас шинэ юм шиг л санагдана.

Мэдээж хэрэг ийм учраас үнийн хувьд хамаагүй хямд. Харин худалдагч танд iPhone 5s-ээс өмнөх загвар л биш бол, капитал эсэхийг нь хэлэхгүй. Учир нь iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus загваруудын капитал хувилбар аль хэдийнэ орж ирсэн.

Үнийн хувьд албан ёсны борлуулагч, оригиналыг нь зарж байгаа хүмүүс 2,2 сая орчим төгрөгөөр борлуулж байгаа iPhone 6s Plus 64GB гэхэд капитал нь 1,6 сая төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Ингээд харахаар боломжийн үнэтэй боловч дараа нь түүнийгээ бусдад зарах боломжгүй, үнэ нь унах зэргээр асуудал болдог.

Дөнгөж жил гаруйхан хугацааны өмнө худалдаанд гарсан утасны капитал хувилбар гараад ирсэн гэхээр түүнээс өмнөх загварууд ямар байх нь ойлгомжтой. Монголд гар утас оруулж ирж буй ченжүүдийн гар дээр байгаа цоо шинэ сав боодолтой iPhone-ны хуучин загваруудын дийлэнх нь капитал.

БАТАЛГААТ ЗАСВАР

Apple компани шинээр гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэвийн ашиглах хугацааг хамгийн багаар бодоход гурван жил гэж тооцдог бөгөөд нэг жилийн баталгаат засварын хугацаа өгдөг. Харин капитал утас борлуулагчид танд хоёроос зургаан сарын баталгаат засварын хугацаа өгөх бөгөөд ийм төрлийн утасны ашиглах хугацаа дээд тал нь нэг жил.

Тэгвэл албан ёсны борлуулагч тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн шаардлагад нийцэхүйц нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгодог. iPhone гэхэд нэг жилийн баталгаат хугацаатай. Энэ хугацаанд утаснаас үйлдвэрлэлийн гэмтэл илрэх, эсвэл компанийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудлыг найдвартай шийдэж өгнө.

Apple ч хэрэглэгчдийг албан ёсны засварын газарт хандахыг сануулдаг. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл байдаг учраас түүнийг нь аюулгүй байлгах, хэн нэгэн гаднын этгээд хуулж авахаас сэргийлэх үүднээс гуравдагч этгээдийн засвар илэрсэн тохиолдолд утсыг шууд ажиллагаагүй болгох арга хэмжээ хүртэл авч байв.

Хэрвээ та шинэ загварын iPhone худалдан авах гэж байгаа бол албан ёсны борлуулагчид хандаарай. Таниас шалтгаалахгүй гэмтэл гарахгүй, ямар нэгэн гэмтэл гарлаа гэхэд эргээд буух эзэнтэй.

Монголд өнөөдөр iPhone оруулж ирж буй хувь хүмүүсээс гадна, албан ёсоор оруулж ирдэг ганцхан газар бий. Нэг жилийн баталгаатай, албан ёсны засварын төвтэй. Apple-ийн албан ёсны борлуулагч Мобикомоос лизингийн нөхцөлөөр худалдан авахад зөвхөн гар утас худалдан авах үнэ нь гар дээрээс авснаас 500-600 мянган төгрөгөөр хямд байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36772
0 эможи
keyboard_arrow_up