Хэрхэн iPhone-оо ТВ-тэйгээ ямар нэг утас ашиглахгүйгээр холбох вэ?

2016 оны 9 сарын 27
cc

Хэрхэн iPhone-оо ТВ-тэйгээ ямар нэг утас ашиглахгүйгээр холбох вэ?

AirPlay гэж юу вэ ?

AirPlay утасгүй сүлжээг ашиглан iPhone, iPad-саа хөгжим, зураг, видео бичлэгийг Apple TV-д хүргэх iOS үйлдлийн системийн нэгэн шинэ функц юм. AirPlay Mirroring хэмээх функцыг ашиглан iOS үйлдлийн систем бүхий төхөөрөмжийн дэлгэцийг Apple TV-д дамжуулах боломжтой.

AirPlay ашиглахын тулд танд дараах төхөөрөмжийн 1 байх шаардлагатай:

-iPhone 4 болон шинэ загвар; AirPlay Mirroring ашиглахын тулд 4s болон шинэ загвар

-iPad эсвэл iPad mini; AirPlay Mirroring ашиглахын тулд iPad 2 болон шинэ загвар

-iPod touch (4th generation болон шинэ); AirPlay Mirroring ашиглахын тулд iPod touch (5th generation болон шинэ)

Мөн хүлээн авах төхөөрөмж:

-Зураг, видео: Apple TV (2nd or 3rd generation)

-Хөгжим: Apple TV, AirPort Express, AirPlay-enabled speakers

Түүнчлэн iTunes Store-с кино гаргах бол интернэт холболт хэрэгтэй.

AirPlay хэрхэн хэрэглэх вэ?

1. iPhone/iPad, Apple TV-гээ нэг Wi-Fi сүлжээнд холбо.

2.  iPhone/iPad-ынхаа дэлгэцийн доороос Control Center-г нээнэ.

3. AirPlay товч дээр дарна.

2

4. Ингээд хүлээн авах төхөөрөмжөө сонго. Энэ тохиолдолд энэ нь Apple TV.

3

Ингэснээр таны iPhone/iPad дээр тоглож буй видео бичлэг Apple TV-тэй чинь холбогдсон ТВ дээр чинь гарах болно.

Харин та Mirroring товчийг идэвхжүүлсэн тохиолдолд таны iPhone-ний дэлгэц бүхлээрээ Apple TV-тэй холбогдсон ТВ дээр харагдах болно.

AirPlay-г идэвхгүй горимд шилжүүлэх

1. iPhone/iPad-ынхаа дэлгэцийн доороос Control Center-г нээнэ.

2. AirPlay товчин дээр дарна.

3. AirPlay list-н хамгийн дээр байрлах төхөөрөмжийг сонго.

4

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
36748
1 эможи
keyboard_arrow_up