Тэрбумтаны 5 БИЗНЕС зөвлөгөө

2016 оны 9 сарын 26

Чарлиз Майкел Еим бол хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүнийг бий болгохыг зорьж ажилладаг хүсэл тэмүүлэлтэй, Цахиуртын Хөндийгөөс гаралтай бизнес эрхлэгч юм. Тэр АВС –ийн Shark Tank нэвтрүүлэгт оролцон 5 шүүгчийг Breathometer- т 1 сая долларын хөрөнгө оруулалтыг хийхийг ятгаж чадсанаараа бусдад алдартай болсон. Тэрээр Breathometer –ийг санаачлагч бөгөөд гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэдэг. Еим удирдлага болон бүтээгдэхүүний төлөвлөлтийг хариуцаж ажилладаг.

Хэрэв та интернетээр бизнес эрхлэгчдэд өгөх зөвлөгөөг бүгдийг унших юм бол барагдахгүй. Харамсалтай нь эдгээр зөвлөгөөнүүд янз бүрийн чанартай байдаг ба ихэнхи нь амжилтанд хүрээгүй хүмүүсийн өгч байгаа зөвлөгөөнүүд байдаг. Миний хувьд бол зөвлөгөө өгч байгаа хүн нь асуудлыг аль хэдийн мэдэж байгаа учраас та тэр хүнд итгэх хэрэгтэй гэж бодож байна.

Энэ нь яагаад би өөрийн гарааны бизнесийн төлөвлөгөөг гаргахдаа Марк Кубан болон Ричард Брансоны зөвлөгөөг ашигласан гол шалтгаан болно. Би өөрийн санаагаа тэдэнтэй хамт туршиж итгэлтэй байж чадах ба тэдний амжилт болон туршилтанд суурилан шударга санал хүсэлтийг авах болно.

Би энд та бүхэнд эдгээр тэрбумтан зөвлөгч нарын 5 чухал бизнес зөвлөгөөг хуваалцаж байна.

1. Асуудлыг зохицуулах ямар нэгэн зүйлийг бий болго
Хэрэв та үнэтэй цэнэтэй, тогтвортой бизнесийг бий болгохыг хүсэж байгаа бол асуудлыг шийдвэрлэх тогтолцоо бүхий хандлагыг бий болгох хэрэгтэй. Дэлхий дээр хамгийн амжилттай ажиллаж буй компаниуд жинхэнэ хэрэгцээнээс бодит боломж болон үнэ цэнийг бий болгож ажиллаж чадсан байдаг. Инноваци гэдэг нь асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл бөгөөд өмнө нь нэвтрүүлж байгаагүй шинэлэг санаа болно.

2. Хурдан ялагдал хүлээ
Ямар нэгэн юм хөгжүүлэх таны эхний оролдлого бүтэлгүйтэх магадлалтай. Та аажмаар яг юу нь болохгүй байгааг олж мэдэхийн зэрэгцээ асуудлыг хэрхэн зохицуулах шийдэлд ч хүрэх болно. Гол түлхүүр нь олон дахин оролдож үзэх хэрэгтэй. Зах зээлд ямар нэгэн үнэ цэнийг бий болгож нийлүүлэхийн тулд олон янзын оролдлого, бүтэлгүй явдалтай тулгарах болно. Энэ бол ихэнхи компаниудад тохиолддог явдал болно.

3. Сайн багийг бий болгосноор та сайн бүтээгдэхүүн сайн үйлчилгээг бий болгоно
Ихэнхи бизнес эрхлэгчид бизнесийн гарааг зөвхөн санаа гэж боддог. Гэхдээ тийм биш юм. Ихэнхи санаанууд нь зах зээлд бүтээгдэхүүн болж гарах боломжгүй, амьдралд хэрэгжүүлэх боломжгүй байдаг.

Кубан болон Брансон зэрэг томоохон хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүний адил багадаа маш их анхаарч ажилладаг. Хэрэв танай баг асуудлыг хэрхэн шийдэх болон зорилгодоо хүрэх шийдвэрлэх аргыг мэдэж байгаа бол та зөв санаанд хүртэлээ асуудлыг хэлэлцэж, дахин дахин оролдож үзэж болно. Зөв баг бол зөв чиг хандлагатай, оюуны чадамжтай, шаргуу дайчин, хүсэл тэмүүлэлтэй болон мэргэшсэн байдаг. Хөрөнгө оруулагчид үүнийг харангуутаа мэднэ.

4. Эхнээс нь эхлээд соёлыг бий болго
Соёл бол танай компаний үндэс суурь бөгөөд тэр онолоос биш хүмүүсээс урган гардаг. Өнөөдөр би ХУН томьёог мөрдлөг болгодог: Ухаантай, ажилсаг, хүсэл зорилготой бөгөөд ур чадвар сайтай. Хэрэв чи анхнаасаа Хунгуудийг ажилд авах юм бол компаний соёл зохион байгуулалттай болох бөгөөд өөрөө аяндаа хөгжөөд явах болно. Эцсийн дүнд соёл нь танай компанид тулгарах асуудлыг хурдан шийдвэрлэх эрч хүчийг өгдөг.

5. Хил хязгаарыг давахаасаа бүү ай
Кубан болон Брансон нар хэлэхдээ дэлхийн хамгийн алдартай компаниуд нийтийн санал бодлыг дагахгүйгээр дүрэм журмыг зөрчин өөрсдийн өмчийг бүтээсэн байдаг. Хэрэв та уламжлалт бус аргаар бодож, сэтгэх бол жинхэнэ шинэчлэлт болон саад бэрхшээлтэй тулгарах болно. Үүнийг “парадигмын шилжих хөдөлгөөн”, “өөрчлөлт” хэмээн нэрлэж болох ч энэ нь таныг урам зоригжуулна. Хэрэв та үнэхээр тухайн оршиж буй бизнесийн загвар болон уламжлалт үйлдвэрлэлээ өөрчлөхийг хүсэж байгаа бол “хүн бага явсан замыг” сонго.

Одоо та өөрийн зүйлээ хийж байна. Хэрэв та бүх зүйлээ гарааны бизнесийн стратегид суурилан үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 5 зүйлийг хил хязгаарыг харгалзахгүйгээр хий. Хүн болгоны анкетын дагуу асуултанд хариулдагаас ондоо өөрийн гэсэн бодлоготой байх хэрэгтэй хэмээн зөвлөгч нар таньд зөвлөх ёстой. Та энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Хэрэв та дэлхий хүлээн зөвшөөрөхгүй тийм зүйл хийхийг хүсэж байгаа бол өөрийнхөө юмыг хий. Манай өнөөдрийн пайжид бидний уншиж чадахааргүй тийм зүйлийг хий. Та үнэхээр Кубан болон Брансоны бизнесийн загварыг дууриахыг хүсэж байгаа бол тэд хөрөнгө оруулалт хийхээр тийм компанийг байгуул. Тэд таны бизнест хөрөнгө оруулалт хийхийг хүсэх ч юм билүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36700
0 эможи
keyboard_arrow_up