Хүүхдийг хэдэн наснаас нь эхлэн кальцийн хэрэглээнд онцгой анхаарах вэ?
Хариуцлагатай ээжүүдийн хувьд бид хүүхдийнхээ сэтгэл зүйн болон бие мах бодийн хэрэгцээт шим тэжээлийг хангаж, түүнийг сайн сайхан өсгөх үүрэгтэй. Өсөж яваа хүүхэд бүрд кальци шаардлагатай боловч яагаад 9 наснаас нь эхлэн онцгой анхаарах ёстойгоо эндээс уншаарай:
Кальцийн хэрэгцээ дээд цэгтээ хүрдэг нас: 9 – 18
Эхлээд нас насны хүүхдүүдийн кальцийн хэрэгцээний талаар авч үзье.
• 0 - 6 сартай хүүхэд: 210 мг кальци (2/3 аяга сүүтэй тэнцэнэ)
• 6 - 1 настай хүүхэд: 270 мг кальци (1 аяга сүү)
• 1 – 3 настай хүүхэд: 500 мг кальци (2 аяга сүү)
• 4 – 8 настай хүүхэд: 800 мг кальци (3 аяга сүү)
• 9 - 18 настай хүүхэд: 1,300мг кальци (4 – 5 аяга сүү)
1 наснаас эхлэн хүүхдийн кальцийн хэрэгцээ огцом өссөөр 9 –өөс дээш насанд хамгийн ихдээ хүрч байгаа нь анзаарагдаж байна. Яагаад тэр вэ? Хүүхдийг 18 нас хүртэл нийт ясны 90 хувь нь бүрэлдэж гүйцдэг бөгөөд ялангуяа 9 наснаас бэлгийн бойжилттой нь зэрэгцэн нь ид өсөлтийнх нь үе эхэлдэг учраас кальцийн хэрэгцээ нь хамгийн өндөрт хүрдэг ажээ. Охид хөвгүүд ээлжлэн энэ л насандаа огцом өсөж, “Ямар өндөр болоо вэ?” гэдэг магтаалын үгсийг хүн бүрээс сонсдог шүү дээ.
Өсвөр насны хүүхдүүдийн кальцийн хэрэгцээ нь ийм өндөр байтал хэрэглээ нь харин түүндээ хүрдэггүй гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. 9 – 18 насны хүүхдүүдийн кальцийн хэрэглээг судлахад ихэнх нь өдөрт 1000 –аас бага, ялангуяа охид 700 - 800 мг л кальцийг хоол хүнснээсээ авдаг гэсэн дүн гарсан байдаг. Гэтэл ирээдүйд ээж болох эрхэм үүргийн эзэд болсон охид бол хэд хэдэн удаа жирэмсэлж, амьдралынхаа хэдэн жилийг хүүхэд хөхүүлэхэд зарцуулахдаа өөрийн биеэс кальцийг их хэмжээгээр алддаг билээ. Тиймээс кальцийнх нь хэрэглээнд илүү ч их анхаарал хандуулах ёстой гэсэн үг.
Хүүхдийнхээ кальцийн хэрэгцээг хэрхэн бүрэн хангах вэ?
9 наснаас эхлэн хүүхэд бүр өдөрт 1300 мг кальцийг хоол хүнс болон бусад эх үүсвэрээс авах хэрэгцээтэй байдаг. Энэ нь өдөрт 4 – 5 аяга сүү юм уу, 6 аяга тараг уусантай тэнцэнэ. Харин цагаан идээнээс харьцангуй холдсон өнөө үед яг энэ дэглэмийг баримталж, кальцийг бүрэн нөхөх боломж хомс. Түүнээс гадна, яг энэ насны хүүхдүүд хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэснээр хүнснээс авсан кальциа шимэгдүүлж чадалгүй гадагшлуулж алдах гээд байдаг талтай.
Гэхдээ сайн мэдээ бий. Нөгөө талаас, өсвөр насандаа хүүхдүүд кальцийг шимэгдүүлэх болон нөөцлөх чадвар хамгийн өндөртэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд бид л кальцийн хэрэглээнд нь жаахан л анхаараад өгөхөд ясны эрдэслэг бүтэц сайжирч, бат бэх болон, ирээдүйн бүхий л амьдралынх нь туршид яс болон үе мөчний асуудалтай болохоос сэргийлэх боломжтой. Мэдээж, хүүхдээ ид өсөлтийнх нь насан дээр кальциар дэмжээд өгвөл өсгөлүүн өндөр болгоход нь ч нөлөөлнө шүү дээ.
Кальци агуулагддаг хүнсний ногоо
Кальци ихээр агуулагдсан жимсгэнэ
Хоол хүнсэнд нь анхаарахаас гадна нэмэлт сайн чанарын кальцийн бэлдмэлээр өсөж буй хүүхдийнхээ, өсөж буй кальцийн хэрэглээг нөхөхийг зөвлөж байна.