Хүнсний содны ашиг тус

2016 оны 9 сарын 29

Хүнсний сода нь та бидний төсөөлснөөс ч илүү их ашиг тустай гэдгийг мэдэх үү? Хүнсний сода нь олдоц ихтэй, үнэ хямд бараг айл бүрийн л хөргөгчинд байж байдаг. Гэвч бид шаардлага гарахгүй л бол тоож хэрэглэдэггүй шүү дээ. Тэгвэл соданд ямар их ашиг тус агуулагддагийг одоо дэлгэж байна.

1. Хуурай, толбо, сэвхтэй арьсийг зөөлрүүлнэ - Нүүрээ цэвэрлэсний дараа 5гр хүнсний содыг 1 хоолны халбага цэвэр устай хольж нялцгайруулаад нүүрэндээ жигд түрхэнэ. Ингээд 40-60минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Тэр дороо л үр дүнгээ өгөх бөгөөд гэрэлтсэн зөөлөн арьстай болгоно. Мөн нүүрэн дээрх толбо, сэвх, илүүдэл арьсийг гуужуулна. 7 хоногт 1-2 удаа энэхүү маскыг хэрэглэж болно. 

2. Гэмтэж, өнгөө алдсан үсийг гайхалтай сэргээнэ - Хэрвээ таны үс салаалж, өнгөө алдаж, соронздож хуурайшаад байна уу? Тэгвэл яах аргагүй сод танд тус болно. Учир нь үсийг байнга шампунь, ангижруулагчаар угааж, будаг хэрэглэх зэрэг химийн гаралтай бодис нь үсийг гэмтээж тэжээл авах боломжыг нь бууруулдаг байна. Тиймээс үсээ угаахдаа шампуньдаа бага зэргийн сода хийж хольж хутгаад үсээ угаагаарай. Богино үстэй бол 1/2 цайны халбага, урт өтгөн үстэй бол 1 цайны халбага сода хийж хольж угаана. Угаахдаа хуйхандаа массаж хийх маягаар 3-4 минут угаагаад бүлээн усаар зайлна. Энэ мэтчилэн үсний гэмтлээс шалтгаалж 7 хоногт 3-4 удаа энэ мэт аргаар үсээ угааж болно. 

3. Туранхай, булбарай зөөлөн арьстай бие - сода жин хасдгийг та мэдэх үү. Сода нь байгалийн гаралтай элемент бөгөөд натри агуулсан байдаг тул өөх тос, тагтаршсан зүйл арилгахдаа тун сайн байдаг.

а. Унтахын өмнө эхлээд халуун усанд орж биеийг сайтар угаана.

б. Ванинд халуун бүлээн ус дүүргээд 2 хоолны халбага сода хийж сайтар шингээгээд бүтэн биеэрээ усанд орж 15-20 минут хөдөлгөөнгүй хэвтэнэ. Харин үсийг дээш нь шууж боох эсвэл норохоос хамгаалсан уут өмсөөрэй. Содатай усанд 25-минутаас илүү хугацаанд байх хэрэггүй шүү. Соданы бүтэц усанд задарч хүний биеийн өөх, таргалалттай хэсэгт нэвчин өөхийг задлах байгалийн арга юм.

в. Содатай уснаас гарахын өмнө босч зогсоод бага зэргийн хуурай сода авч хавин хэвлий гэх мэт таргалалттай хэсэгт түрхээд хатуулагатай бие угаагчаар сайтар үрж өгвөл илүү үр дүнтэй байна. Уснаас гарахдаа бүх биеэ бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээрэй.

4. Харлаж, сайртсан тохой, хөлийг зөөлрүүлж, хатуу арьсийг гуужуулна - Хэрвээ таны тохой болон хөл эвэршиж, хатуу арьстай байдаг уу? Үүнээсээ санаа зовж байна уу? Тэгвэл үүнийг соданы тусламжтайгаар шийдэх маш амархан. Саванд халуун булээн ус бэлдээд 1-2 хоолны халбага содыг хольж хийж хутгаад хөлөө дүрээд 30-60 минут дэвтээх маягаар байлгана. Дараа нь содтой усаараа эвэршсэн хэсгийг үрж өгөөрэй. Бараг өөрөө л зөөлрөөд ховхрох болно. Үүний дараа зөөлрүүлэх тос түрхэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36560
0 эможи
keyboard_arrow_up