Мартсан хэлээ 21 хоногийн дотор буцааж сэргээх 5 АЛХАМ

2016 оны 9 сарын 20

Хэрэв та өмнө нь мэддэг бүр маш сайн мэддэг байсан хэлээ ашиглалгүй удсанаас мартсан бол санаа зовох хэрэггүй.

2100 он гэхэд бидний хэрэглэдэг гадаад хэлнүүдийн 50 хувь нь ашиглагдахаа болино гэсэн тооцоо байдаг. Гэхдээ сайн мэдээ гэвэл зөв арга, техникийн ачаар та мартсан хэлээ 21 хоногийн дотор буцаан эзэмших бүрэн боломжтой.

Арван жилдээ сурч байсан орос хэл аль эсвэл зуныхаа амралтаар сурсан латин хэл гээд аль алийг нь ашиглаагүй удсан ч гэсэн таны урт хугацааны ой санамжид хадгалагдан үлдсэн л байгаа.

Сэтгэл судлаачдын нотолж буйгаар хэдий та гадаад хэлийг олон жил ашиглаагүй байсны улмаас ор тас мартсан ч гэсэн буцаан сэргээх бүрэн боломжтой гэнэ. Үүнийг хийх шалгарсан арга бол таны тархинд хадгалагдсан ашиглагддаггүй тус ой санамжуудыг эрчимтэй буцаан ашиглаж сэргээх юм.
1. Өөрийгөө ямар төвшинд байгааг тодорхойл

Өөрийг ямар төвшинд байгааг тодорхойлсний дараа зорилго дэвшүүлж түүндээ тохирох төлөвлөгөө бий болго

Шийдэмгий төлөвлөгөө болон зорилгоо зөв тодорхойлох нь богино хугацаанд таны хүсэж буй бодит үр дүнг авчрах болно

Эхний алхам бол өөрийгөө ямар төвшинд байгааг тодорхойлох анализ хийх юм

Нэгдүгээр алхам: Сэргээх – Та сэргээхийг хүсэж буй хэлээ ашиглахаа болихоосоо өмнө ямар төвшинд эзэмшсэн байсан бэ ? Анхан шат , Дунд шат , Ахисан шат , Академик ? Та уншиж ойлгохдоо сайн байсан хэдийч бусадтай ярихдаа муу байсан уу ? Та бичгийн дүрэмдээ муу байсан уу ? Аль эсвэл сайн байсан уу ?

Хоёрдугаар алхам: Шинжилгээ хийх – Одоо өөрийгөө дараах хэлний үндсэн дөрвөн чадварууд дээр хир хэмжээнд байгаагаа тодорхойл (Бичих , Сонсох , Ярих , Унших )

Бичих : Мартсан хэлээрээ өдрийн тэмдэглэл хөтлөх гээд үз

Унших: Ном, сонин , нийтлэл унш

Сонсох: Подкаст сонс аль эсвэл хадмал бичигггүйгээр кино үз.

Ярих: Гадаад найзуудтайгаа ярих гээд үз

Гуравдугаар алхам: Төвлөрөх төлөвлөгөө – Өөрийгөө бүрэн анализ хийж дууссаны дараа та аль чадвар тань бусад чадваруудаасаа илүү байгааг мэдэх болно. Магадгүй таны уншиж ойлгох чадвар хэвэндээ байгаа хэдий ч бусадтай ярих чадвар чинь муудсан байж мэднэ.

Та одоо ямар чадвар дээрээ илүү их энерги, цаг хугацаа, нөөц боломжоо хандуулах ёстойгоо ойлгосон байх.

2. ЗУРАГТ ҮЗ
Энэ магадгүй зурагт үзэх хамгийн бүтээлч шалтаг болох байх. Гэхдээ та зөвхөн мартсан хэл дээрээ л зурагт үзэх ёстойг гэдгийг битгий мартаарай. Хэрэв таны мартсан хэл зурагтаар тань гарахгүй байсан ч асуудалгүй , учир нь youtube, netflix гэх мэт платформууд дээр таны мартсан хэл дээрх хангалттай контентууд байгаа гэдэгт илтгэлтэй байж болно.

Дараах зурагт үзэхэд зориулсан зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй:

Анхан шат : Хадмал орчуулгатай ,гадаад хэл дээр кино үзэх

Дунд шат : Гадаад хадмал тайлбар болон хэл дээр кино үзэх

Ахисан шат : Ямар ч хадмалгүйгээр гадаад хэл дээр кино үзэх

8 – 14 ӨДӨР
3. БҮХ ЗҮЙЛИЙГ ГАДААД ХЭЛ ДЭЭР ХИЙ
Гэрээсээ ажил хүрэх замдаа , фитнесс дээр дасгал хийхдээ, ажил дээрээ чөлөөт цагаараа мартсан хэлээрээ подкаст, хичээлүүд сонс. (Гэхдээ дуу биш шүү )

Аудио хичээлийн гайхалтай нэг зүйл нь таны өдөр тутмын хэмнэлд ямар нэгэн саад бололгүйгээр олон зүйлийг зэрэг сурах боломжийг олгодог.

Испани хэлээ буцааж сэргээх хүсэлтэй хүмүүст зориулсан подкастууд:

AUDRIA
COFFEE BREAK SPANISH
LEARN SPANISH
STUDY SPANISH
itunes-on-iphone-podcast-headphones-24

4. ХЭЛЦ ҮГИЙН ТОЛЬ БИЧИГ АШИГЛАЖ ЭХЭЛ
Мартсан хэлээ хурдан хугацаанд буцааж сэргээхийн тулд анх сурж байсан арга барилаараа сурах нь зарим талаар үр дүнтэй байдаг. Мөн электрон толь бичигтэй байх нь мартсан үгээ хурдан хугацаанд төвөггүйгээр буцаж санахад их нэмэр болдог шүү.

Амазон дээр шилдэг борлуулалттай хэлц үгийн толь бичгүүд

Wikitravel ийн хэлц үгийн толь бичгүүд

Omniglot сайт дээрх Испани хэлний хэлц үгийн толь бичгүүд

15 -21 ӨДРҮҮД
5. ШАНААНЫ ЯСАА ЦУЦТАЛ ЯРЬ

Гадаад хэлээр гадаад хүмүүстэй ярихаас илүү тус хэлийг хурдан сурах арга гэж үгүй. Тийм учир өөрийгөө хүчлээд ч болтугай бусадтай мартсан хэлээрээ ярь.

Эхэн үедээ хэцүү санагдаж, алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Тийм учир таны нөхцөл байдлыг сайн ойлгож, мэргэжлийн зөвлөгөө өгч чадах гадаад хүнтэй ярих нь энгийн хүнтэй ярьснаас хавьгүй үр дүнтэй. Хамгийн гол нь таны яриа бүрийг сайн сонсон, хүлээцтэй хандаж, танд өөртөө илтгэлтэй байдлыг төрүүлэх тийм л хүнтэй ярих хэрэгтэй.

Танд дараах газрууд гадаад хэлээр бусадтай ярих боломжийг хангалттай олгох болно:

UB Toastmasters

Conversation exchange

Local meetup Events
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36539
0 эможи
keyboard_arrow_up