Улаанбаатар хотод 18-20 хэмийн дулаан байна

2016 оны 9 сарын 19

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаарна.

2016 оны 09 дүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, Увс, Ховд, Өмнөговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36466
0 эможи
keyboard_arrow_up