Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх 9 АРГА

2016 оны 9 сарын 16

Өнөөдөр бидний амьдрал маш завгүй, үргэлж л цаг бага байх болсон. Энэ нь зорилгодоо хүрэхэд хэрэгтэй бүх зүйлсийг хийхэд хэцүү болгодог. Хэрвээ та хувийн зохион байгуулалттай хүн бол хичээл сургууль болон ажил албандаа амжилт гаргаж чадна. Илүү их цаг хэмнэж, амьдралаа хялбар болгохын тулд өдөр тутмын хийдэг зүйлстээ зохион байгуулалт хийж үзээрэй. Зохион байгуулалттай болох нь тийм ч хялбар ажил биш. Учир нь зохион байгуулалттай байхын тулд та амьдралынхаа хэв маягт бага зэрэг өөрчлөлт гаргах, зарим нэг зүйлсийг өдөр бүр хийх хэрэгтэй болно. Энд хувийн зохион байгуулалттай болохын юу хийх хэрэгтэй талаар хэдэн зөвлөгөө хүргэе.

  1. Өнөөдөр юу хийхээ төлөвлөх

Зохион байгуулалттай хүний байнга хийдэг үндсэн ажил бол төлөвлөх. Мэдээж, энэ өдөр юу хийээ цаг минут бүрээр төлөвлөхгүй ч гэсэн маргааш ямар гол гол ажлууд хүлээж байгааг өмнөх орой нь тооцоолох хэрэгтэй. Энэ нь өдрийн турш гэнэтийн олон асуудалтай учрахгүй байхад тусална. Хэрэв та энэ талаар аль хэдийн бодож тунгаасан байгаа бол хийх зүйлсээ төвөггүйхэн хийчихэж дөнгөнө.

  1. Өглөө, оройны дадалтай болох

Өглөө оройд заавал хийдэг ямар нэг зүйлтэй байна гэдэг сайхан. Жишээлбэл, өглөө бүр нэг стакан жимсний цэвэр шүүс уух, биеийн тамирын дасгал сургуулилтаар хичээллэх, харин оройдоо дуртай номоо унших, хөөстэй ваннд сууж амарч болно. Иймэрхүү дадал нь өдрийн турш зохион байгуулалттай байхад тань хэрэг болно

  1. Зөвхөн ганц To-do лист хэрэглэх

Бид өдрийн турш хийх ёстой ажлуудаа энд тэнд цаасны буланд бичиж, эсвэл компьютер дээрээ тэмдэглэн, заримдаа толгойдоо бодоод өнгөрдөг. Ажил дээрээ эсвэл гэртээ хийх ёстой бүх ажлуудаа нэг дор доош нь жагсааж бичвэл тун сайн. Хийх ажлуудаа тус тусад нь цаасан дээр бичвэл бүгдийг нь амжуулна гэдэг бараг боломжгүй зүйл. Зарим ажлууд орхигдож үлдсэн л байдаг. Тиймээс та тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглээд хаана ч гартаа бариад марталгүй бүх ажлаа амжуулаарай.

  1. Аяга тавгаа хэзээ ч битгий угаалтуурт орхи

Хооллосны дараа үргэлж аяга тавгаа цэвэрлэж байх нь таныг зохион байгуулалттай байхад сургахаас гадна гал тогоог тань үргэлж цэвэр байлгана. Энэ дадал өглөөний цай, өдрийн хоолонд ч хамаатай шүү. Хичнээн ядарч байсан ч бохир аяга тавгаа овоортол нь хураах хэрэггүй. Таны амьдралыг илүү тав тухтай болгоход энэ дадал том алхам болно. Удаан хугацаагаар аяга тавгийг заваан байхыг зөвшөөрч болохгүй. Гал тогоонд овоорсон халбага шанагаа найз нартаа харуулахыг хүсэхгүй биз дээ.

  1. Өдөрт 30 минутыг л и-мэйлд зориул

Бидний ихэнх нь өдөр бүр тодорхой хэмжээний нэг и-мэйл, мэдэгдэл хүлээн авч байдаг. Бид тэдгээрийг уншиж, хариу өгөхийн тулд хэдэн арван удаа компьютерийн өмнө суудаг шүү дээ. Инбокс үргэлж л анхаарлыг сарниулж байдаг.  Хувийн зохион байгуулалттай хүмүүс хэрэггүй зүйлд цагаа үрэхгүйгээ сайн мэддэг. Тиймээс ажлын өдрийн төгсгөлд л мэйлүүддээ хариу өгч, ирсэн мэйлүүдээ цэвэрлэх, цэгцлэх 30 минутыг зарцуулах хэрэгтэй.

  1. Өдрийн хоолонд цаг гарга

Ажлын ачаалал хичнээн их байсан ч өдрийн хоол идэх цаг үргэлж гаргаж бай. Өдрийн хоолоо хойшлуулснаас болж өдөржин ажил дээрээ өлсгөлөн байж ажлын бүтээмж буурна. Хөнгөхөн зууш идэхэд их цаг орохгүй хэдий ч ажлаа үргэлжлүүлэн бүтээлчээр ажиллах хангалттай тэжээл, эрч хүчийг авах болно.

  1. Ширээгээ тогтмол цэгцтэй байлга

Зохион байгуулалттай хүмүүсийг тодорхойлох нэг зүйл нь сайхан цэгцтэй ширээ. Таны ширээн дээр цаас хөглөрч байдаг бол хамт олондоо та муу сэтгэгдэл төрүүлж, залхуу эмх цэгцгүй хүн гэж үзэгдэнэ. Ажлын байр тань таны бодлын тусгал юм. Бичиг баримтуудыг хаяглаж ангилсан хавтсанд хийх зуршилтай болсноор хэрэгтэй үед хайсан зүйлээ хурдан олоход тусална.

  1. Бохир хувцсаа угаалгын сагсанд хий

Өмссөн хувцсаа хувцсаа гэрийнхээ булан тохой, энд тэнд тайлаад хаячихдаг хүмүүс олон байдаг. Энэ муу зуршлыг ганцаараа амьдардаг хүмүүсээс харах нь элбэг байж магадгүй. Яагаад гэвэл тэдний хийхийг хүссэн зүйл хэний ч эрх чөлөөнд халддаггүй. Гэсэн хэдий ч залхууралгүй угаах зүйлсээ байнга угаалгын сагсанд хийж хэвшээрэй. Энэ нь гэр орны цэмцгэр байлгана, хаа сайгүй тарсан хувцсыг дахин харахгүй болгоно.

  1. Өдөр бүрийн төгсгөлд гэрээ эмхлэх

Орой болоход үнэртэй усаа номын тавиур дээр, ном сэтгүүлийг орон дээр, хүүхдийн тоглоом гал тогоонд, зурагтын удирдлага хаана ч юм явж байдаг шүү дээ. Орондоо орохоос өмнө 10 минутыг бүх зүйлийг байр байранд нь тавихад зориулаарай. Энэ дадлыг сурснаар та маш сэтгэл ханамжтай байх болно. Өглөө сэрэхэд бүх зүйл байр байрандаа, энэ сайхан биш гэж үү.

Сахилга бат ба зохион байгуулалт нь ая тух ба амжилтийн түлхүүр үгс юм. Хэзээ ч бууж өгөхгүй байж дадал болгоно гэдэг хэцүү ажил боловч эрт орой хэзээ нэгэн цагт таны бүх хүчин чармайлт шагнагдах болно. Хэрвээ та амжилт гаргахыг хүсч байвал, хийх дуртай зүйлдээ илүү их цаг гаргахыг хүсч байвал хувийн зохион байгуулалтаа сайжруулахаас энэ бүхэн эхэлнэ.

Та хувийн зохион байгуулалттай хүн мөн үү? Таныг хувийн зохион байгуулалттай байхад тань тусладлаг хамгийн чухал зүйл юу вэ?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36427
0 эможи
keyboard_arrow_up