Тарвасыг 9 дүгээр сард САЙН ИД

2016 оны 9 сарын 16

Энэ удаа та бүхэндээ бие организмыг цэвэрлэж, гоо сайхан харагдуулах нэгэн шидтэнийг танилцуулан зөвлөх гэж үзье.Энэ бол тарвас.

8,9 дүгээр сард хамгийн амин дэмээр баялаг, хүн үр өгөөжтэй нэгэн жимс бол тарвас. Хаа сайгүй шинэ ургацын тарвасууд гарсан байх үе. Тиймээс хаанаас олох вэ, шинэ хуучин уу гэж санаа зовох хэрэггүй. Тарвасыг идэж, түрхэж, нухаж шүүс болгож яаж ч хэрэглэж болно.

Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. 8 аяга ус уухаас хамаагүй хөгжилтэй, амттай аргаар шингэнэ нөхөж, залуу төрх, гэрэлтсэн арьстай болж болох нь ээ.

Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А,С витаминууд, бета каротин тарвсанд их хэмжээгээр агуулагддаг.

Мөн тарвас нь биеийн цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэгтэй магнийн баялаг эх үүсвэр. Түүнчлэн холестролыг идэвхгүйжүүлж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, шөрмөс татах, булчин зангирахыг намдааж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

  • Тарвас мөн бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Тарвасанд эслэг, В1, В2 болон С, РР витамин, пектин, каротин, фолийн хүчил, түүнчлэн никель, төмөр, марганец, кали, магни зэрэг агуулагддаг учир хүнд эрч хүчийг байнга бэлэглэдэг. Хэрвээ фитнесстээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болох болно.
  • Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцааг тогтвортой байлгаж, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг барьж, хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг гэсэн үг.
  • Бөөр ходоодыг цэвэрлэж үрэвсэлээс хамгаалдаг. Ялангуяа шар өвчнөөр өвчилсөн хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой.
  • Бөөрний чулуу, шээсний хүчлийн нөлөөгөөр үүсэх талстуудаас сэргийлэх үйлчилгээтэй
  • Өдөрт 2—2,5 кг шийгуа идэж болно гэж хоол зүйчид үздэг. Ингэж идэхэд шээс хөөх үйлчилгээтэй учраас бөөр, зүрх судасны өвчний үед хавангаас ангижрахад тустай.
  • Их тарган хүмүүст тураах зорилгоор хэрэглэж болно.
  •  Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36409
0 эможи
keyboard_arrow_up