ХАНИАД,ТОМУУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ: Ханиаднаас яаж сэргийлэх вэ?

2016 оны 9 сарын 15

Жил бүр томуугийн эсрэг вакцин хийлгэж байх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга мөн боловч гараа тогтмол угаах гэх мэт эрүүл мэндийн зөв дадалтай болвол ханиаднаас урьдчилан сэргийлэх болон тархалтыг хязгаарлах боломжтой. Та эдгээр энгийн дүрмүүдийг хэрэгжүүлж байвал танд тустай.

1. Өвдсөн хүнтэй ойр байхаас болгоомжил. Хэрвээ та өөрөө өвдсөн бол бусад хүмүүсийг өвдөхөөс сэргийлж зай барих хэрэгтэй.

2. Өвдсөн үедээ боломжтой бол хичээл эсвэл ажлаа гэртээ хийж бусдыг урьдчилан сэргийлж мөн өөрийн биеэ тэнхрүүлэх хэрэгтэй.

3. Хэрвээ та ханиалгаж найтааж байгаа бол цаасан алчуураар ам, хамраа дарж, вирус агаарт болон бусад зүйлд цацагдахас хамгаалах хэрэгтэй.

4. Гараа үргэлж цэвэрхэн байлга. Гараа угааж байх нь таныг ханиаднаас хамгаалах хамгийн сайн арга болно. Ус, савангаар угаах боломжгүй бол спиртэн суурьтай гар цэвэрлэгч хэрэглэж байгаарай.

5. Хүн микробоор бохирдсон аливаа юманд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ хүрвэл микроб тархаж халдварлах болохоор ам, хамар, нүдэндээ битгий хүрч байгаарай мөн угааж, цэвэрлээгүй зүйлсийг битгий хэрэглээрэй.

6. Сургууль, ажил, гэртээ халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээг тогтмол хийж байх, ялангуяа хэн нэгэн өвдсөний дараа. Мөн хангалттай сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, стрессээс өөрийгөө хамгаалах, хангалттай шингэн уух, тэжээллэг хоол хүнс хэрэглэж байх нь чухал. Ханиад хүрсэн үедээ заавал антибиотик хэрэглэх хэрэггүй бөгөөд дээрх зааврын дагуу эмчлэхийг хичээгээрэй.

 

Жил бүр томуугийн эсрэг вакцин хийлгэж байх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга мөн боловч гараа тогтмол угаах гэх мэт эрүүл мэндийн зөв дадалтай болвол ханиаднаас урьдчилан сэргийлэх болон тархалтыг хязгаарлах боломжтой. Та эдгээр энгийн дүрмүүдийг хэрэгжүүлж байвал танд тустай. 1. Өвдсөн хүнтэй ойр байхаас болгоомжил. Хэрвээ та өөрөө өвдсөн бол бусад хүмүүсийг өвдөхөөс сэргийлж зай барих хэрэгтэй. 2. Өвдсөн үедээ боломжтой бол хичээл эсвэл ажлаа гэртээ хийж бусдыг урьдчилан сэргийлж мөн өөрийн биеэ тэнхрүүлэх хэрэгтэй. 3. Хэрвээ та ханиалгаж найтааж байгаа бол цаасан алчуураар ам, хамраа дарж, вирус агаарт болон бусад зүйлд цацагдахас хамгаалах хэрэгтэй. 4. Гараа үргэлж цэвэрхэн байлга. Гараа угааж байх нь таныг ханиаднаас хамгаалах хамгийн сайн арга болно. Ус, савангаар угаах боломжгүй бол спиртэн суурьтай гар цэвэрлэгч хэрэглэж байгаарай. 5. Хүн микробоор бохирдсон аливаа юманд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ хүрвэл микроб тархаж халдварлах болохоор ам, хамар, нүдэндээ битгий хүрч байгаарай мөн угааж, цэвэрлээгүй зүйлсийг битгий хэрэглээрэй. 6. Сургууль, ажил, гэртээ халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээг тогтмол хийж байх, ялангуяа хэн нэгэн өвдсөний дараа. Мөн хангалттай сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, стрессээс өөрийгөө хамгаалах, хангалттай шингэн уух, тэжээллэг хоол хүнс хэрэглэж байх нь чухал. Ханиад хүрсэн үедээ заавал антибиотик хэрэглэх хэрэггүй бөгөөд дээрх зааврын дагуу эмчлэхийг хичээгээрэй.

Дэлгэрэнгүйг: http://babyzone.mn/n/1934
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36366
0 эможи
keyboard_arrow_up