Жимс жимсгэнэ хүнсний ногоог хэрхэн ЗӨВ ХАДГАЛАХ вэ?
Бид жимс жимсгэнэ, хүнсний ногооноос хүний биед зайлшгүй хэрэгцээтэй амин дэмийг авч байдаг учраас өдөр болгон тодорхой хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо их хэмжээний ус агуулдаг.
Манай орны хувьд дөрвөн улирал ээлжлэн байдаг. Ийм учраас жимсийг намар түүж, шинээр нь хэрэглэх нь эрүүл мэндэд ач холбогдолтой. Бусад үед бол боловсруулаад, нөөшилсөн хэлбэрээр хоол хүнсэндээ хэрэглэх болно.
Нөөшлөх технологид өндөр температурт боловсруулах, хатаах гэх мэт аргууд байдаг. Гэхдээ жимс жимсгэнийг хатаах нь тийм ч амар хялбар биш.
Өндөр тепературт боловсруулснаар амин дэмийн чанар тодорхой хэмжээгээр алдагддаг.Хүний биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисууд өндөр тепературт задардаг байна.. Гэхдээ мэдээж 100 хувь чанаргүй болно гэж ойлгож болохгүй.
Ингэж боловсруулж, нөөшилснөөр хүний биед сөрөг нөлөө байхгүй. Нөөшилсөн жимсээ сэрүүн нөхцөлд хадгалах хэрэгтэй. Мөн агааржуулалт зохих хэмжээгээр байх ёстой. Зарим жимс, жимсгэний навчин хэсэг маш өндөр биологийн идэвхтэй, амин дэм, эрдэс бодисоор баялаг байдаг.
Жимсэнд агуулагдаж байгаа амин дэм, эрдэс бодисыг алдагдуулахгүйгээр боловсруулахдаадэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглаад тухайлбал вакум нөхцөлд чанаад, буцлах температурыг бууруулж боловсруулж болно. Энэ тохиолдолд жимс, жимсгэнэд анх агуулагдаж байсан шим тэжээл хэвээр хадгалагдах боломжтой байдаг. Харин ийм технологи, тоног төхөөрөмж ашиглах нь үйлдвэрлэлээ дагаад бүтээгдэхүүн харьцангуй үнэтэй болдог байна.
Жимсний чанамал хийх арга
Жимс |
1,5 кг |
Элсэн чихэр |
1-1,3 кг |
Ус |
450-500 мл |
Жимсийг хальс, хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Усандаа элсэн чихрээ хийж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халах үед жимсээ хийж, модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч буцалж эхэлмэгц галын хэмийг бууруулна. Элсэн чихэрнээс гадна илүү зөөлөн чихэрлэг амт оруулахын тулд ванилийн охь 1/2-1 цайны халбага хэмжээгээр нэмж болно.
Аливаа жимсний чанамал хийхэд галын хэмийг тохируулж хийх хамгийн чухал бөгөөд хэт ширүүн гал дээр чанавал түлэгдэнэ. Чанамалаа амсаж үзээд өтгөн болон чихэрлэг байдлыг өөрийн сонирхолд нийцүүлэн тохируулна. Ингээд сайтар угааж цэвэрлэсэн таглаатай шилэн саванд хийнэ.