Танай хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ?

2016 оны 9 сарын 10

Хүүхэд тань хэдэн насандаа хэдий хэмжээний нойр авах ёстойг Америкийн нойрны эмчилгээний академиас 864 судалгаан дээр үндэслэн ингэж тогтоожээ. Тэдний зөвлөснөөр

4-12 сартай нярай: 12-16 цаг

1-2 настай хүүхэд: 11-14 цаг

3-5 настай хүүхэд: 10-13 цаг

6-12 настай хүүхэд: 9-12 цаг

13-18 өсвөр насныхан: 8-10 цаг унтах ёстой аж.  

Эрүүл байх нь нойрноос эхэлдэг гэдгийг дээрх академийн ахлах судлаач, доктор Шалини Парути сануулаад нойр нь зүрх судас, бодисын солилцоо, сэтгэц, дархлаа, биеийн хөгжлөөс эхлээд хувь хүний зан ааштай хүртэл холбоотой болохыг хэлж байна. Зохих хугацаанд нойроо авсанаар анхаарал сайжрах, зан ааш, ой тогтоолт, сэтгэл санааны байдал, амьдралын хэмнэл сайжирдаг. Харин хэт их унтах, хэт бага нойрсон нь таргалалт, чихрийн шижин, сэтгэцийн эмгэг зэрэг өвчлөлийн эх үүсвэр болдог.

Судалгаагаар өсвөр насныхан хэт бага эсвэл их унтсанаар өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл гутралд хүрэх, бүр амиа хорлохыг хүртэл завддаг аж. Мөн нойр муутай өсвөр үеийнхэн автомашины осол хийх эрсдэл хамгийн өндөр байдаг. АНУ-д хичээл эхлэх цагийг 8:30-аас хойш байх нь зүйтэй гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөмж байдаг сурагчид хангалттай нойроо авах боломж олгох энэ зөвлөмжийг нийт сургуулийн 18 хувь нь л дагаж мөрддөг байна. Хүүхэд ч гэлтгүй, насанд хүрэгчид хүртэл нойргүйдлээр өвчилж, нийт иргэдийн гуравны нэг хувь хангалттай нойроо авч чаддаггүй гэсэн судалгаа гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36088
0 эможи
keyboard_arrow_up