Бидний мэддэггүй Фэйсбүүкийн 10 тохиргоо
Өнөө үед цахим нийгмийн сүлжээ болох Фэйсбүүк хэрэглэдэггүй хүн гэж бараг үгүй болжээ. Дэлхий дээр 1.13 тэрбум хүн фэйсбүүк идэвхитэй хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Гэхдээ тэдгээр хүмүүсийн цөөн хэсэг нь л фэйсбүүкийн тохиргоог бүрэн дүүрэн мэддэг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс бид таны мэдэхгүй фэйсбүүк тохиргооны тухай танилцуулж байна.
Найз биш хүнээс ирсэн зурвас
Фэйсбүүкийн зурвас (message) хэсэгт хоёр төрлийн inbox байдгийг та мэдэх үү? Нэг нь фэйсбүүк дэх найзуудаас ирдэг зурвас ирдэг хэсэг бол нөгөө нь фэйсбүүк дээр найз биш хүн тан руу зурвас бичихэд ирдэг хэсэг юм. Хэрвээ та хоёр дахь инбоксын тухай мэддэггүй бол саяхан танил болсон чухал түнш, хараахан найз болж амжаагүй хамт ажиллагсад, найзынхаа найз гээд олон хүнээс ирсэн чухал захиаг уншаагүй үлдээсэн байх магадлалтай юм. Найз биш хүнээс ирсэн зурвасыг уншихын тулд Message-Message Requests-See filtered гэсэн командаар ороорой.
Хаанаас фэйсбүүк орсноо мэдэх
Интернет кафе, эсвэл найзынхаа гэрт фэйсбүүк ороод гаргахаа мартчихсан юм биш биз? Фэйсбүүк үүнд ч мөн санаа тавихаа мартаагүй. Settings-Security цэс рүү даран “Where You Logged In” хэсэг рүү орсноор таны фэйсбүүк хаягаар хаана нэвтэрснийг харах боломжтой бөгөөд тухайн хэсгээс log out хийснээр өөрөө очих шаардлагагүйгээр тэр даруй фэйсбүүкээ гаргах боломжтой болно.
Өөр хүн фэйсбүүкээр чинь нэвтрэхээс сэргийлэх тохиргоо
Хэрвээ та фэйсбүүкийн аюулгүй байдалд эргэлздэг бол “Security-Login Approvals” цэс рүү орохыг зөвлөж байна. Ингэснээр өөр компьютер болон ухаалаг утас, табнаас таны фэйсбүүк хаягаар ороход нууц үг шаардах болно.
Дотны найзаа фэйсбүүк хаягныхаа итгэмжлэгчээр тодорхойлох
Хүний амьдралд хэзээ юу болохыг хэн ч тааж мэдэшгүй билээ. Фэйсбүүк танд хэн нэгнийг өөрийн хаягныхаа итгэмжлэгчээр тодорхойлох боломж олгодог. Ингэснээр таны тодорхойлсон хүн таны өмнөөс фэйсбүүк рүү орж болдог юм. Уг тохиргоог хэн нэгнийг нас барсан тохиолдолд өмнөөс нь хаягийг нь устгах, өөрчлөх зэрэг зорилгоор ашиглах нь түгээмэл байдаг.
Өнгөрснөө дурсан санах
Заримдаа найзуудтайгаа авахуулсан эртний дурсамжтай, эсвэл инээдтэй зурагнуудаа эргэн харахыг хүсэхэд энэ хэсэг зориулагджээ. Зөвхөн зураг төдийгүй найзуудтайгаа бичиж байсан хөгжилтэй харилцан яриануудаа харахыг хүсвэл хүссэн найзынхаа хаяг хуу орон, See Friendship тохиргоо руу ороорой.
Фэйсбүүк дээрх үйлдлүүдээ харах
Өөрийн ямар пост, нийтлэл, зураг видео дээр сэтгэгдэл бичиж, лайк дарж байсан түүхээ харахыг хүсвэл View Activity Log хэсэг рүү ороорой.
“Бусдын нүдээр өөрийгөө харах”
Фэйсбүүк дээр найз биш хүн таймланаар чинь зочлоход хэрхэн харагддагийг хүсч байвал View Activity Log-View As цэс рүү ороорой.
Видео дуудлага хийх
Фэйсбүүкээр зөвхөн текстээр чатлахаас гадна видео дуудлага хийдэг болсныг мэдсэн үү?
Харахыг хүссэн нийтлэлээ сонгох
“See first” хэсгийг сонгосноор тухайн хүн болон хуудсан дээрх мэдээлэл хамгийн эхэнд танд хүрээх болно.
“Close friends” хэсэгт найзуудыгаа сонгосноор тус найзууд чинь шинэ пост, зураг нэмэх бүрт танд мэдээлэл ирэх болно.
Хэрэгтэй мэдээллүүдийг хадгалах
Бид заримдаа фэйсбүүк дээр хэрэгтэй мэдээлэл харсан ч дараа уншинэ гэж боддог ч эргээд тухайн нийтлэл, дураг, видео зэргийг олохгүй тохиолдол байдаг. Тэгвэл “Save post, Save link” тохиргоогоор уг асуудлыг шийдвэрлэж чадна.