Турахыг хүсвэл далайн давстай ваннд ороорой
Турахыг хүсвэл далайн давстай ваннд сууж үзээрэй.
Сайхан амарч, тайвшрахын тулд ихэнх хүмүүс ваннтай усанд суудаг. Ваннтай усанд ингэж суух нь арьсыг сайхан болгож, залуу сайхан хэвээр байхад тустай төдийгүй тураадаг юм байна.
Мөн целлюлиттэй тэмцэхэд их ашигтай. Далайн давс нь целлюлитын эсрэг хэрэглэдэг хамгийн түгээмэл хэрэгсэл.
Та ваннтай бүлээн усандаа 350 грамм далайн давс хийж, 20 минут хэвтээрэй. Энэ үед та өөрийгөө ванн дотор биш харин далайн эрэг дээр байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий удаан хэвтэж болохгүй, арьсан дээр цочрол үүсэх магадлалтай.
Далайн давстай усанд ингэж 20 минут хэвтэхэд илүүдэл жин бараг 0,5 кг-аар хасагдана. Далайн давс арьсанд таатай нөлөөлж, илүү чанга, толигор хэрнээ торгомсог, зөөлөн болгодог.
Түүнээс гадна ийм ванн стрессийг тайлж, ядаргааг арилгадаг ашигтай талтай.