Сайхан сэтгэлийн хариу /сургамжит өгүүллэг/

2014 оны 5 сарын 27

Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10000 төгрөг өгчээ. “Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих.” Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ. “Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолонд ороорой.”

Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд , нөгөө мөнгийг хэрэглэлгүй хадгалж, найзууддаа бэрээ баахан магтжээ. Хэдэн өдрийн дараа цагаан сар болж, ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бэрийнхээ мөнгийг ачдаа бэлэглэсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч “Ээж ээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад, намайг сургуульд ороход гоё цүнх авч өгөөрэй.” гэжээ.

10000 мянгыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж, нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг “Миний хань, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй.” гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ. Бусдын төлөө гэсэн таны сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн өдөр заавал эргэн ирэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3585
1 эможи
keyboard_arrow_up