Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга

2016 оны 8 сарын 31
Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай.
 
Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг. Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?
 
- Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх
 
- Цайг давсгүй уух- Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх
 
Үүнд:а. халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд
 
б. Аль болох шинэ ногоо хэрэглэхв. Нимэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перецг. Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлйин амтлагчуудыг хэрэглэ
 
Жишээ:Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү
 
* Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү
 
* Гахайн маханд: Сонгино, сармис гэх мэт
 
- Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах
 
- Давсалсан мах, загасны хэрэглээг багасгах (хиам, зайдас, гахайн утсан мах г.м)
 
- Нэмэлт амтлагч хэрэглэхийг багасгах (төрөл бүрийн соус, кетчуп)
 
- Дөрвөлжин шөлний амтлагчын хэрэглээг багасгах
 
- давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар)
 
- Нөөшилсөн уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоол сонгох хэрэгтэй шүү.Эрүүл зөв хооллолт хуудас
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35844
0 эможи
keyboard_arrow_up