Урт даашинзыг хэрхэн загварлаг өмсөх вэ?

2016 оны 8 сарын 20

Сүүлийн үед охид бүсгүйчүүд урт даашинзыг төрөл бүрийн хувцастай хослуулан өмсөх нь ихэсчээ. Учир нь сэрүү татуулсан урт, нимгэн даашинз нь зуны халууныг давах, мөн тухайн бүсгүйн биеийн өө сэвийг дарах чухал ач холбогдолтой. Тиймээс бид та бүхэндээ урт даашинзыг өдөр тутамдаа хэрхэн өмсөх, ямар хувцастай хослуулах талаар хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

1. Үдээстэй кет

Ийнхүү судалтай болон даавуун, чөлөөт загварын урт даашинзыг кеттэй хослуулах өмсөх нь тохиромжтой. Ингэснээр илүү чөлөөтэй, загварлаг харагдах болно.

2. Жинсэн хүрэм

Харж байгаачлан урт өнгөлөг, аль эсвэл хээтэй даашинзыг жинсэн хүрэмтэй хослуулснаар та илүү чөлөөтэй, үзэсгэлэнтэй харагдана шүү.

3. Бүсэн дээр хослуулах

Сүүлийн үед охид бүсгүйчүүд урт даашинзыг ийнхүү өргөн бүс, тоноглолтой хослуулан зүүх болсон юм.

4. Өндөр өсгийт

Урт даашинзан дээр өндөр өсгийт өмссөнөөр та илүү дур булаам, эмэгтэйлэг, урт сайхан хөлтэй харагддаг байна.

5. Савхин хүрэм

Оройн сэрүү орсон үед, даашинзныхаа гадуур савхин хүрмийг хослуулан өмсөөрэй. Та үнэхээр дэгжин харагдаж чадна.

6. Нарны малгай, шил

Далайн эрэг, гол орох үедээ урт даашинзаа, нарны шил, малгайн хамтаар хослуулан өмсөөрэй. Үнэхээр хөнгөн, нимгэн, сэрүүхэн мэдрэмжийг төрүүлдэг.

7. Далиу хормойтой даашинз

Энэ төрлийн даашинз нь хөлийг гоолиг, урт нарийн харагдуулахаас гадна, илүү эмэгтэйлэг, дур булаам төрхийг бүрдүүлдэг аж. 

8.Намхан сандаал

Урт, хээтэй даашинзыг намхан ултай углааш, сандаалтай хослуулан өмсөх нь зохимжтой харагдуулдаг байна.

9.Гоёл чимэглэл

Бүсгүй хүний гоёл чимэглэл, ээмэг зүүлтгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Учир нь ийнхүү гоёл чимэглэл зүүсэн бүсгүй улам бүр үзэсгэлэнтэй харагдаж, өөртөө итгэлтэй болдог юм. й

 

Зураг #1 

Зураг #2 

Зураг #3 

Зураг #4 

Зураг #5 

Зураг #6 

Зураг #7 

Зураг #8 

Зураг #9 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35613
0 эможи
keyboard_arrow_up