Туранхай харагдахын тулд хэрхэн зөв хувцаслах вэ?

2016 оны 8 сарын 17

Шөвгөр хоншоортой гутал өмсөх

Шөвгөр хоншоортой намхан болон өсгийтэй гутал нь хөлний хэлбэрийг засч, биеийн ерөнхий пропорцыг тэнцвэржүүлж өгдөг. Түүнчлэн даашинз, урт болон богино банзал, нарийхан болон өргөндүү өмд зэрэг дээр бүгдэн дээр нь зохино.

Шулуун загварын жийнс

Шулуун загварын жийнс нь тарган хүнийг туранхай, хэт туранхай хүнийг хэвийн харагдуулдаг давуу талтай. Түүнчлэн ажил хэрэгч, болон чөлөөт загварын хувцаслалт дээр төгс зохицно.

Жийнсэн өмдөн дээр хүрэм өмсөх

Энэ нь туранхай гэхээсээ илүүтэй залуу, загварлаг харагдуулдаг юм. Хэрвээ та наснаасаа залуу, дэгжин басхүү байгаагаасаа туранхай харагдахыг хүсвэл энэ зарчмыг баримтлаарай.

Гутлынхаа өнгийг ижилсүүлэх

Гутал болон даашинз, цамцны өнгө хоорондоо ижилхэн байвал илүү өндөр, гуалиг харагддаг.

Энгэрээ задгайлах

Битүү цамц өмссөн хүний хажууд цээжин хэсгээ бага зэрэг ил гаргасан, гурвалжин захтай цамц өмссөн хүн хамаагүй цэмцгэр, туранхай харагддагийг та мэднэ биз дээ? Тиймээс энэ дүрмийг ч гэсэн баримтлаарай.

Өмд, цамцны өнгө ижилхэн байх

Ингэснээр байгаа хэмжээнээсээ илүү туранхай, өндөр, бас цэвэрхэн харагдана. Ер нь нэг дор 4-өөс илүү өнгө оролцуулсан хувцас өмсөөд хэрэггүй шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35491
0 эможи
keyboard_arrow_up