Энэ намар хэрхэн илүү загварлаг харагдах вэ?
2016 оны 8 сарын 17
Чиний үнэнч туслах: Timberland шар гутал
Гайхалтай загварлаг намар цаг айсуй. Ямар ч төрлийн хувцаслалт дээр хамгийн гоё зохидог гэх Timberland брэндийн алдарт шар гутлууд энэ намар, өвөл илүү ихээр бүсгүйчүүд бидний шуналыг хөдөлгөх бололтой. Чиний шүүгээнд нэг бий бол сайн хэрэг. Харин байхгүй бол “Нэгийг авчихъя даа” гэж бодож байгааг чинь бид таамаглаад байгаа шүү. Гэхдээ авсны дараа хэрхэн хослуулж өмсөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Rihanna, Cara Delevingne зэрэг алдартнууд энэхүү гутлын донжийг харин ч нэг олж чадсан гэж хэлж болно. Тэднээс хойш хувцас загварын блогчид өөр өөрийн гэсэн шийдлийг гаргаж эхэлсэн байгаа.
Зураг #1 Даашинз болоод шар тимберланд 2 зохицохгүй гэж хэн нэгэн хэлсэн билүү? Загварын блогч Анжелика Блик хариултыг нь өгч, энэ мэтчилэн олон төрлийн даашинз дээр тимберландын гутлуудыг хослуулсан байна.
Зураг #2 Хар савхин өмд, сул пальто, том ороолт... Kasia Szymków-ын танилцуулсан энэ хувилбар сэрүүн намрын үдэш чамайг эгдүүтэй бас “дулаахан” харагдуулна.
Зураг #3 Харин энд эгдүүтэй гэхээс илүү дэгжин харагдуулах хослол байна. Хар савхин өмд, овор ихтэй гадуур хувцаслалттай гутал маань төгс зохицож байна. Бараан өнгийн уруулыг мартаж болохгүй шүү.
Зураг #4 Мини шорт дор классик тимберланд. Харин энд дан ганц шар бус аль ч өнгө төгс зохицдог шүү
Зураг #5 Гэгээлэг өнгө дор классик шар тимберланд зохицохгүй байна гэж үгүй. Харин ч “хүч” нэмж өгсөн байна.
Зураг #6 Хар бариу жийнс, урт цув бол мэдээж хэрэг хамгийн сонгодог сонголтуудын нэг. Харин өнгөний зохицол дээр анхаараарай.
Зураг #7 Биед эвтэйхэн, чөлөөтэй хувцаслахыг хүсдэг эмэгтэйчүүд доогуураа классик тимберланд өмсөхөд илүү загварлаг харагдана гэж загварын блогчид зөвлөжээ.
Зураг #8 “Тимберландаа юутай хослуулж өмсөх вэ?” гэсэн асуудал тулгарсан охидод зориулж хувцас загварын блогч Vanessa Ciliberto ийм хувилбарыг санал болгожээ. Энгийн ч гэсэн толинд харах төдийд сэлфи хиймээр санагдахуйц...
Зураг #9 Ухаалаг даруу зан эмэгтэй хүнийг чимдэг шиг даруу өнгийн хувцаслалтыг чинь шар тимберланд чимж чадна
Зураг #10 Уйтгартай ажил хэрэгч хувцаслалтаа уранхай жийнс, шар тимберландаар “хөгжилтэй” болгоорой.
Зураг #11 Нээх сайхан гэгээлэг, хөгжилтэй хэрнээ “зэвүүн” хувцасламаар санагддаг өдрүүд байдаг даа? Тийм үед дээрх хувилбараас санаа авч болох юм.
Зураг #12 Магадгүй чамд өнгөрсөн жил авсан шохойн өнгийн пальто чинь байгаа байх. Түүнийхээ дор өсгийтэй гутал л өмсөөд байснаас биш шар тимберландыг туршиж үзээгүй байх, тийм үү?
Зураг #13 Энэ хувилбар ч эрчүүдэд таалагдана даа. Гол чимэг нь мэдээж шар тимберланд болоод шар туяатай үс юм.
Зураг #14 Чамд таалагдах бас нэг өөр хувилбар нь цагаан урт сорочка, хар бомбер хүрэм, загварлаг жийнсэн өмд.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35490
0 эможи