Эмэгтэйчүүдийн хайр таван жилийн настай
Бельгийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдийн хайр үргэлжлэх хугацаа таваас илүүгүй жил байдаг нь тогтоогдсон гэнэ. Хамгийн янаг, романтик хүмүүс ч үүнээс илүү хугацаанд хэн нэгнийг гал халуунаар хайрлаж чаддаггүй аж.
Судлаачид нэгэн асуулгыг явуулаад, түүндээ оролцогч эмэгтэйчүүдээс янз бүрийн хугацаа өнгөрсний дараа эр хүнээ хэр зэрэг хайрлаж байгаа тухайгаа ярихыг хүссэн байна. Тэгтэл таван жилийн дараа бүх эмэгтэйчүүд өөрийн эр нөхөр юм уу найз залууг урьдынх шигээ хайрлах нь багассан гэдэг нь ажиглагдав. Таван жилийн дараа хайртыгаа өмнөх шигээ мэдрэхээ больсон гэж асуулгад хамрагдсан хүмүүсийн 80 хувь нь мэдэгджээ.
Энэ судалгаанд хэн нэгэнтэй хайр дурлалын холбоотой болоод янз бүрийн хугацаа өнгөрүүлж буй хэдэн зуун бүсгүйчүүд оролцсон гэнэ. Мөн тэд амрагуудынх нь тэдэнд хандах хандлага өөрчлөгдсөн эсэхийг ярьсан аж.