Арван насаар залуужихын тулд таны мөрдөх таван дүрэм

2016 оны 8 сарын 12

Бүсгүйчүүд, эмэгтэйчүүд арьсаа зөв арчилснаар үрчлээ болон хөгшрөлтөөс сэргийлж чадна. Иймээс үргэлж залуу сайхан харагдахын тулд дараах алхмуудыг дагаж чадвал таны хүсэл биеллээ гэсэн үг. Тэгвэл арьсаа хэрхэн зөв арчлах вэ? 

1.Цэвэрлэх 

Статистик судалгаагаар 10 эмэгтэй тутмын 4 нь унтаж амрахдаа энгэсэгээ, нүүрний будгаа арилгадаггүй гэсэн тоо баримт байдаг. Нүүрээ цэвэрлэх алхам нь хамгийн чухал үе шат бөгөөд таны арьсыг элдэв төрлийн асуудал үүсэхээс сэргийлж байдаг. Ер нь нүүр болон хүзүүний арьсыг хоногт 2 удаа буюу өглөө, оройдоо нүүрний илүүдэл тослог, бохирдлыг сайтар цэвэрлэж арчилж байх хэрэгтэй. 

Мэдээж гоо сайхны энгэсэг будаг сонгохдоо өөрт тохирсоныг сонгох нь зүйтэй. Хэрвээ та тослог арьстай бол хөөс болон гелээр нүүрээ угаах, харин хуурай болон эмзэг арьстай бол чийгшүүлэгч сүүн шингэнээр цэвэрлэх шаардлагатай. Ингэхдээ нүүрэндээ цэвэрлэгчнээсээ түрхэж, нүүрний шугамын дагуу иллэг хийж 20 секунд хэртэй байлгаад угаана. Нүдний будгийг арилгахдаа тусгай зориулалтын арилгагч шингэн хэрэглэх бөгөөд тэр нь будгийг сайн арилгадаг, нүдийг хорсгож цочроодоггүй байна. 

2.Чийгшүүлж сэргээх 

Арьсаа цэвэрлэсний дараагаар тоник хэрэглэнэ. Найрлагандаа С аминдэмийг агуулсан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэснээр арьс тань өнгөлөг болж сэргэн, чөлөөт радикал үүсэхээс хамгаалдаг. Мөн сарнайн ус /эмийн санд болон дэлгүүрээр худалдаалагддаг/ нь залуужуулах шидтэй, 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. 

3.Залуужуулах арчилгаа 

Хөгшрөлтийн эсрэг авах арьс арчилгааны гол арга хэмжээ бол нэмэлт ийлдэс буюу байгалийн гаралтай нэмэлт бэлдмэл хэрэглэх явдал юм. Энэхүү бэлдмэл нь арьсанд гойд сайнаар нөлөөлөх бодисыг тос, гельнээс илүү, их хэмжээгээр агуулдаг бөгөөд арьсны гүнд нэвчиж эпидермисийг идэвхтэй бодисуудаар хангадаг. Арьсыг залуужуулах тусгай бэлдмэл нь тос болон усан суурьтай байхаас гадна тэдгээрийг төрөл бүрийн арьсанд үүссэн асуудлыг шийдэхэд хэрэглэдэг. Ийм бүтээгдэхүүнийг та өдөрт 2 удаа нимгэн түрхэх ёстой. Зарим залуужуулах бэлдмэлүүд нь ретинол агуулдаг тул арьсыг наранд хэт мэдрэмтгий болгож, эмзэгшүүлдэг учраас гадагшаа гарахынхаа өмнө заавал хэт ягаан туяаны хамгаалалттай тосыг давхар хэрэглээрэй. 

4.Нүдний ойр орчмын арьс, зовхи арчилгаа 

Залуужуулах тусгай бэлдмэлээ түрхчихлээ. Одоо нүдний ойр орчмын арьсыг арчлах ёстой. Тэгэхээр ихэнх тос болон гелиүд нь нүдний арьсыг арчлахад тохиромжгүй. Зовхи бол нимгэн, зөөлөн арьстай, харин нүүрний тосны найрлага нь түүнд зохицоогүй, ондоо байдаг учраас хаван үүсгэх хандлагатай байдаг. Иймээс зориулалтын зовхины тос ашиглах нь зөв. Тосоо зовхиндоо  хөнгөхөн товших маягтай түрхэж шингээгээд минут орчим байлгана. Хэрвээ нүдний орчмын үрчлээ гүн байвал дан ганц зовхины тос хэрэглээд нэмэргүй. Ийм тохиолдолд нэмэлт бодис болох зовхины ийлдэс буюу тусгай нэмэлт бэлдмэлийг зовхины тосон доор тавьж хэрэглэх шаардлагатай. 

5.Чийгшүүлж, тэжээл өгөх 

Тэжээлийн тосоо түрхэх цаг ирлээ. Арьсанд гүн тэжээл өгч, толийлгох, чийгшүүлэх, чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэнэ. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй тосны найрлаганд ниацинамид, ретинол, гиалурановын хүчил, ургамлын эс, пептидийн комплекс, МСМ буюу байгалийн гаралтай түүхий эдүүд, тайшруулах тос, зэрлэг сарнай болон жожоба жимсий тос агуулдаг гэдгийг мэдэж байх ёстой. 

Арьс залуужуулах үндсэн алхмууд ингээд л боллоо. Харин үр дүнг нь сайжруулахын тулд та 7 хоногт 1-2 удаа арьсаа гуужуулж, өөрийн арьсны онцлогт тохирсон залуужуулах маскийг тавьж байгаарай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35370
0 эможи
keyboard_arrow_up