Хорин жилийн дараа хүмүүсийн тэн хагас нь интернэтээс хосоо олно
20 жилийн дараа хосуудын тэн хагас нь интернэтээр дамжуулан танилцдаг болно гэдгийг судалгаагаар баталжээ. Түүгээр ч барахгүй, хосуудын 38 хувийнх нь харилцаа онлайн ертөнцөд өрнөх болно гэсэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. 2040 он гэхэд арван хосын долоо нь интернэт ертөнцөд болзох гэнэ. Ингэхдээ интернэт хэрэглэх хүмүүсийн идэвхи одоогийнхоос 81 хувиар илүү болж, 55-64 насныхан идэвхтэй болно гэж үзжээ. 2007 оноос хойш явуулсан судалгаагаар сургууль эсвэл ажлын байранд танилцсан хосуудын 12-18 хувь нь салдаг учраас интернэтээр болзох явдал ихэссэн гэсэн дүн гарч байжээ. "eHarmony" судалгааны байгууллагын маркетингийн захирал Роман Биртрэнд "Интернэтээс хосоо олох нь үр дүнтэй арга биш хэдий ч алсдаа хамгийн түгээмэл хэлбэр болно" хэмээн ярьжээ. Ухаалаг хэрэгслүүд хөгжих тусам хүмүүсийн харилцаанд ч өөрчлөлт орох бололтой.