Энэ жилийн тренд Choker хүзүүний зүүлт
Чамд байх ёстой энэ жилийн тренд болсон аксессуар Choker хүзүүний зүүлт юм.
Мода эргэдэг гэж үнэн юм аа. 90-ээд онд бараг л бүх дэлгүүр лангуунд зарагдаж, олон ч охин шохоорхон хэрэглэдэг байсан хүзүү барьсан зүүлт моданд эргэн ирлээ.
Сhoker хүзүүний зүүлт ямар ч бүсгүйчүүдэд зохидог бөгөөд түүнийг юутай яаж ч хослуулж болох юм.
Та хэдийнэ үүнийг сонирхоод эхэлсэн бол хар өнгийн хамба хилэн чокер хамгийн сонгодог хувилбар шүү. Өдөр тутмын энгийн хувцаслалтыг ч, оройн үдэшлэгийн урт хар даашинзыг ч тэр илүү гранж төрхтэй бас өвөрмөц харагдуулах болно. Цэнхэр, улаан, шар гэх зэрэг өнгө, өнгийн чокеруудыг зөвхөн өдөр тутамд, хувцаслалтынхаа өнгө дагуу зохицуулж зүүж болох юм. Түүнээс гадна унжлаган зүүлттэй чокер, савхин чокер, илгэн чокер, цацагтай чокер, даавуун чокер гээд маш өргөн сонголт бий. Тэгэхээр та өөрийнхөө уран сэтгэмжийг ашиглан хүссэн төрхөө бүрдүүлээрэй.
Хувцас загвар сонирхдог, моданаас хоцордоггүй охид бүсгүйчүүдийн гоё чимэглэлийн хайрцагт байхад илүүдэхгүй эд юм шүү.
Зураг #25