Наранд түлэгдсэн арьсаа яах вэ

2016 оны 7 сарын 29

Нарны тос түрхэлгүй, байсны улмаас арьс түлэгдэж, хуурч, хорсодог. Тэгвэл үүнийг шийдэх хэдэн аргыг хүргэе.

Хөргө
Хэрэв арьс чинь гуужаад эхэлсэн бол энэ арга илүү үр дүнтэй. Юуны өмнө хүйтэн усанд ороод үзээрэй. Алчуур ашиглан гуужуулж, үрж байснаас хамаагүй илүү. Хуурай болон эмзэг арьстай хүмүүс уг аргыг туршихад онцлогт нь илүү тохирно.
 
Загатнааг нь зогсоох

Наранд түлэгдсэнээс болж ихээр загатнадаг. Тэгвэл доорхи жижигхэн зөвлөмжийг дагаад хийгээрэй. Мөс хөлдөөж загагтнаж буй хэсэгт зөөлөн иллэг хийж, арчилгүй хатаагаад үзээрэй. Загатнах нь хавьгүй дээр болсон байна.

Арьсаа чийгшүүл

Усанд орсоны дараа хуурай арьсан дээр алое агуулсан чийгшүүлэгч тос эсвэл чийгшүүлэгчийг түрхэх нь загатнаа болон арьс хуулрах процессийг сааруулдаг. Эсвэл тасалгааны зуун наст цэцгийн шүүсийг нь шахаж хэрэглээд үзээрэй. 

Ус уу

Гаднаас нь усаар эмчилсэн бол дотроосоо ч гэсэн уух хэрэгтэй. Өдөрт 8-10 аяга ус уух нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд жирийн тоо гэж хэлж бооно. Ус уугаарай бүсгүй минь.

Арьсыг бүү хуул
Хуулалгүй хайч аваад сөрсөн хэсгийг авахад болно. Зөвхөн үхсэн, гуужсан арьсыг авна гэдгийг бүү мартаарай. 

Арьсаа түлэхээс өмнө нарны тосыг түрхэж болно. Мөн наранд хэт арьсаа түлэхээс зайлсхийх хэрэгтэй. Нарнаас амин дэм авах нь чухал ч хэтрүүлвэл аюултай.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35018
0 эможи
keyboard_arrow_up